С.Жавхлан гишүүн ээ, дуугаа л дуул

Хуучирсан мэдээ: 2019.12.31-нд нийтлэгдсэн

С.Жавхлан гишүүн ээ, дуугаа л дуул

С.Жавхлан гишүүн ээ, дуугаа л дуул

Дуулсан дуу бүхэн нь FM-үүдийн ХИТ парадыг тэргүүлж, нийтийн дууны ханхүүгээр өргөмжлөгдөж явсан С.Жавхлан УИХ-ын гишүүн болсноос хойш уран бүтээлээсээ үндсэндээ хөндийрсөн гэж хэлж болно.

Харин саяхнаас С.Жавхлан гишүүний шинэчлэн дуулсан “Монгол Улсын төрийн дуулал” цэнхэр дэлгэцээр эгшиглэх болсон нь монголчуудыг огшоож эхлээд байна. Фэнүүд нь түүнийг дахин 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хэрэггүй. Дуугаа дуулаад монголчуудынхаа оюун санааг байлдан дагуулж явах нь илүү хэрэгтэй, тустай юм байна гэж үзэж байна.

Үнэхээр ч С.Жавхлан гишүүн парламентад орж ирснээсээ хойш дорвитой бүтээл гаргаагүй, улстөрчдийн булхай луйврыг илчилнэ, шударга бус зүйлтэй эвлэрэхгүй тэмцэнэ хэмээн Төрийн ордон дахь өрөөндөө суулт зарласан ч төд удалгүй бууж өгч, суултаа зогсоож байв.

Шинэ намынхантай нийлж хэсэг хугацаанд орон нутгаар явсан ч мөн л “жийгдэж” тойргоос нь гарсан.

Гэвч авьяас буцаагүй гэдгээ тунхаглаж, “Монгол Улсын төрийн дуулал”-аар эргэн ирснээ зарлалаа.  Дуугаа л дуулъя, С.Жавхлан гишүүн ээ. Чаддагаа хийх шиг бахархал, бардамнал хаа ч үгүй.

Сануулахад, монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойтой давхцан шинэ өнгөөр эгшиглэсэн эл бүтээлийн шүлгийг Ардын уран зохиолч, “Гологдсон хүүхэн” туужийн зохиолч Ц.Дамдинсүрэн, аяыг Ардын жүжигчин “Учиртай гурван толгой” дуурийн хөгжмийг бичсэн Б.Дамдинсүрэн, Ардын жүжигчин, “Түүхт хил” дууны хөгжмийн зохиолч Л.Мөрдорж нар шагласан түүхтэй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж