Сүүлийн жилүүдэд залууст зориулсан үйлчилгээний байгууллагын тоо эрчимтэй нэмэгдэх болсон. Оюуны болон бие бялдрын хувьд өөрийгөө хөгжүүлэх нь залуучуудын амьдралын салшгүй хэмнэл болжээ.
Тэгвэл нэг талаас үйлчилгээний байгууллагын борлуулалтыг нэмэгдүүлэх, нөгөө талаас их хотын тогтмол орлоготой залуучуудаа дэмжсэн UBLIFESTYLE онлайн зээлийн үйлчилгээг Улаанбаатар Хотын Банк зах зээлд анх удаа нэвтрүүлээд байна.
UBLIFESTYLE – аар дамжуулан залуус маань урьдчилгаа аравхан хувь төлөөд 300,000-3,000,000 төгрөгийн үйлчилгээнд онлайн зээлээр хамрагдах боломжтой. Харин Улаанбаатар Хотын Банкны салбар дээр хүсэлтээ өгвөл зээлийн хэмжээ 10,000,000 төгрөг хүртэл нэмэгдэх юм.
WWW.UBLIFESTYLE.MN сайт дараах үйлчилгээг залуучууддаа зориулан зээлээр санал болгож байгаа юм. Үүнд:
- Эрүүл мэнд
- Хувь хүний хөгжил
- Аялал жуулчлал
Мөн дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай Улаанбаатар Хотын Банктай хамтран ажиллахад нээлттэй юм байна.