Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх диабетийн төв нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.31-нд нийтлэгдсэн

Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх диабетийн төв нээлтээ хийлээ

Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх диабетийн төв нээлтээ хийлээ

Манай улсад сүүлийн жилүүдэд нийгэм, соёл, ахуй амьдралын хэв маяг, зан үйлээс хамааран зүрх судас, чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байна. Хан-Уул ЭМТ-ийн хяналтанд 2019 оны 05 сарын байдлаар 1256 чихрийн шижинтэй иргэн хянагдаж байгаа нь 2017 оны мөн үетэй харьцуулахад даруй 285-аар нэмэгдэж, чихрийн шижингийн өвчлөл ихсэж, хүндрэл нэмэгдэж байгаа нь нас баралтын гол шалтгаан болж байна.

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвтэй хамтран дүүргийн иргэдийг  чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх диабетийн төв нээж,  эрт илрүүлэгт хяналт тавьж хүндрэлээс  сэргийлэх тусламж үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий  төсөл хэрэгжүүлж эхэллээ.

Тус төв нь зөвлөгөө мэдээлэл сургалтын орчин бүрдүүлж иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллах юм.

ЭХ СУРВАЛЖ: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж