Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Баяртай, Марадона!

Дэлхийн хошой аварга Аргентиний хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Диего Марадона улсынхаа хөлбөмбөгийн холбооны удирдах гишүүдтэй уулзсаны дараачаар түүнтэй үргэлжүүлэн ажиллахаас санал нэгтэйгээр татгалзан Диего Марадонаг Аргентиний хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаас халсан байна. Хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн драм ийнхүү өндөрлөлөө.
Хөлбөмбөгийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд аргентинчуудд шинэ цагийн заналт дайсан болоод байгаа Германы шигшээ багт 4:0 харьцаатай хожигдсон нь түүний байр суурийг ганхуулж эхэлсэн. Гэхдээ улсдаа баатрын дайтай үнэлэгддэг түүнийг шигшээ багийнхаа албан тушаалд үлдэх байх гэсэн таамаг байсан ч Марадонагийн өнөөх л адайр ааш зан хөлбөмбөгийн холбооны удирдах гишүүдийн санаа бодлыг эргүүлсэн юм. Уг нь долоо хоногийн өмнө энэ асуудал шийдэгдэх байсан ч тэрбээр уулзалтыг хойшлуулан Венесуель улсын ерөнхийлөгч Уго Чавестай уулзахаар аялалд гарсан дээр нь холбооны зүгээс түүний дасгалжуулагчийн багийн зарим гишүүдийг халах солих хяналт тавих гэсэн хүсэлтүүдийг домогт тоглогч хүлээн аваагүйгээс Диего Марадона хийхийг хамгийн ихээр хүсч байсан ажлаасаа салсан байна. Одоо Хулио Грондона тэргүүтэй Аргентиний хөлбөмбөгийн холбоонд шинэ дасгалжуулагчийг олох хүндхэн даалгавар ногдоод байна. Тэд Copa America тэмцээний өмнө адайр аашт Марадонаг орлох хүнийг сонгох ёстой бөгөөд хамгийн өндөр магадлалтай эрхмээр  “Бока Хуниорс” багийн дагсгалжуулагч Карлос Бианки нэрлэгдэж байна. Мөн “Эстудиеэнтис” клубын дасгалжуулагч Алекс Саббелла, “Индепендис” клубыг удирдаж байсан Америго Галлего, 2006 онд гайхалтай багийг бүрдүүлж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан Марсело Бейлса нар ч шигшээ багаа удирдах бүрэн боломжтой дасгалжуулагчид тухай орон нутгийн хэвлэлүүд тэмдэглэж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж