Мэс заслын үеэр өвчтөнөө шатаажээ

Хуучирсан мэдээ: 2019.12.31-нд нийтлэгдсэн

Мэс заслын үеэр өвчтөнөө шатаажээ

Мэс заслын үеэр өвчтөнөө шатаажээ

Румын улсын Бухарест дахь Флореска эмнэлгийн мэс засалчид арванхоёрдугаар сарын 22-нд 66 настай өвчтөний хорт хавдрыг авах мэс заслын үеэр алкохолтой ариутгагч хэрэглэжээ. Удалгүй өвчтөний арьсыг цахилгаан хутгаар зүсэх үед ариутгагч ноцож, өвчтөний бие шатав.

Өвчтөний биеийн 40 хувь түлэгдэж, долоо хоногийн дараа эмнэлэгт нас баржээ. Цагдаа нар хавтаст хэрэг нээн хэргийг шалгаж эхэлсэн аж. Хохирогчийн ар гэрийнхэн "Эмнэлгийн зүгээс бидэнд энэ бүхэн осол байсан гэдгээс өөр нарийн мэдээлэл өгөөгүй. Бид зарим зүйлсийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр л олж мэдэж байна. Бид зүгээр л юу болсныг мэдмээр байна" хэмээн ярьжээ.
Румыны эрүүл мэндийн сайд Виктор Косташ ослын талаар үнэн мөнийг олно гэдгээ амлаад "Би болон манай яамны хамт олон хэргийн үнэн бодит явдлын тухай мэдээлэл олохын тулд боломжтой бүхнийг хийнэ. Энэ үйл явдлаас суралцаж, цаашдаа ийм осол гаргахгүй байх тал дээр анхаарна" хэмээн ярьжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC.COM
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж