Орос байгалийн хийгээ Украинаар дамжуулан Европт нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.31-нд нийтлэгдсэн

Орос байгалийн хийгээ Украинаар дамжуулан Европт нийлүүлнэ

Орос байгалийн хийгээ Украинаар дамжуулан Европт нийлүүлнэ

Украины Ерөнхийлөгч  Владимир Зеленский Оросын байгалийн хийг газар нутгаараа дамжуулан Европт нийлүүлэх гэрээг ОХУ-ын эрх баригчидтай байгуулж чадсанаа өчигдөр /2019.12.30/ зарласан байна.

Түүний мэдэгдэлд дурдсанаар гэрээг таван жилийн хугацаатай байгуулсан бөгөөд үр дүнд нь Украины байгалийн хийн хоолойнууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, эрчим хүчний аюулгүй байдлаа хангаж, долоон тэрбум ам.долларын орлого орох юм байна. Мөн гэрээг дахин 10 жилээр сунгах боломжтой гэнэ.

Эхний жилийн хугацаанд Украинаар дамжих хийн хэмжээ багадаа 65 тэрбум шоо метр байх бол дараагийн дөрвөн жилд нь жил бүр 40 тэрбум шоо метр байхаар тооцжээ.

Орос, Украины Засгийн Газар хоорондын хэлэлцээ энэ сарын 26-нд Австрийн Вена хотод эхэлсэн ба Оросын Газпром, Украины Нафтогаз компаниуд шүүхийн маргаанаа хааж, харилцан төлбөр тооцоогоо барагдуулах тохиролцоонд хүрсэн билээ. Ингээд Газпром компани энэ онд багтаан 2,9 тэрбум ам.долларыг Нафтогаз компанид төлөхөөр болжээ.

Эх сурвалж: ТАСС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж