"Монголчууд" байкерыг хөнөөхийг санаархсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.31-нд нийтлэгдсэн

"Монголчууд" байкерыг хөнөөхийг санаархсан этгээдийг эрэн сурвалжилж байна

"Монголчууд" байкерыг хөнөөхийг санаархсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Австралийн Мельбурн хотод 2019 оны наймдугаар сарын 1-нд 22:00 цагийн орчимд Бюүрк гудамжинд болсон хэрэг явдлын гудамжны камерын бичлэгийг цагдаа нар ил болгож, хүний амь бүрэлгэхийг санаархсан хоёр этгээдийг эрэн сурвалжилж байна.

Буудуулсан хохирогч 37 настай Рокко Күрра наймдугаар сарын 1-ний үдэш 22:00 цагийн орчимд Бюүрк гудамжинд машинаа байрлуулаад уулзах хүнээ  хүлээн сууж байх үед гэнэт хулгайд алдагдсан гэх BMW маркийн машин урд нь ирж зогсчээ. Улмаар машинаас жолоочоос гадна хоёр этгээд гарч ирэн Күрраг хэд хэдэн удаа буудаад эргэн машиндаа сууж хэргийн газраас зугтсан байна.
Күрраг цээж болон толгойндоо хүнд шархадсан ч аз ивээж амьд үлджээ. Аймшигт хэргийн улмаас хүний амь хохироогүй нь сайн хэрэг гэж мөрдөгчид хэлж байна.
Хэрэгтнүүдийн унаж явсан хулгайн машин удалгүй Тэмплес төвийн ойролцоогоос шатсан байдалтай олдсон байна. Мөрдөгчдийн хэлж буйгаар уг машин 2017 оны гуравдугаар сард хулгайлагдаад түүнээс хойш олдоогүй гэнэ.
Буудуулсан хохирогч Рокко Күрра нь "Монголчууд" (Mongols) байкеруудын клубын гишүүн бөгөөд цагдаа нартай хамтран ажиллаж, гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжлах ажилд туслахаас татгалзсан гэнэ.
"Хохирогч цагдаа нартай ийнхүү хамтарч ажиллахаас татгалзсан тохиолдол гарч байгаагүй. Бид одоог болтол хэргийн цаад учир шалтгааныг олоогүй байна. Ямартай ч энэ хэрэгт өөр олон гэмт хэргийн бүлэглэл холбоотой нь тодорхой байна. Сүүлийн үед үүнтэй ижил төстэй хэргүүд их гарч байгаа" хэмээн мөрдөгч Меркович ярьжээ.
Мөн цагдаа нар сэжигтний ам зургийг нийтэд ил болгожээ. Тэд сэжигтнийг Ойрхи Дорнод төрхтэй, богино хар үс, өтгөн сахалтай хэмээн дүрсэлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: ABC.NET
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж