ЗТХЯ-ны газрын дарга Х.Оргил-Эрдэнийг АТГ саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.31-нд нийтлэгдсэн

ЗТХЯ-ны газрын дарга Х.Оргил-Эрдэнийг АТГ саатуулжээ

ЗТХЯ-ны газрын дарга Х.Оргил-Эрдэнийг АТГ саатуулжээ

Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ гэгч нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн Хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригджээ.

Дээрх асуудлаар Авлигатай тэмцэх газраас тодруулахад “О гэх иргэнийг 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр 48 цагийн хугацаатай саатуулсан. Үргэлжлүүлэн цагдан хорих эсэх нь шүүхээр шийдвэрлэгдэнэ. Одоогоор хэчнээн хэмжээний мөнгө хахуульд авсныг хэлэх боломжгүй” гэлээ. Гэхдээ албан бус мэдээллээр 24 орчим сая төгрөг хахууль хэлбэрээр авсан байж болзошгүй гэдэг мэдээлэл цацагдаж буй юм.

Сануулахад, Улаанбаатар-Дархан чиглэлийн хуучин замыг хуулж, шинэчлэх ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн. Тус замыг 2019 оны арваннэгдүгээр ашиглалтад сард оруулна гэж ЗТХЯ-наас мэдэгдэж байсан. Мөн энэ оны зургадугаар сард эхлүүлсэн  замын нийт төсөв 60 сая ам доллар аж. Үүний 58.5 сая долларыг Азийн Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр, 1.5 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар тавьж байгаа юм. Энэхүү замын ажлын тендерийг Азийн хөгжлийн банкнаас зарлаж БНХАУ-ын Гуйжоу, Хайвэй, Чайна, Стэйт, Шинжиан зэрэг таван компанийг шалгаруулсан  юм. Уг таван компани нь дор бүрнээ 2-4 туслан гүйцэтгэгч Монгол болон Хятад компанитай хамтран ажилладаг гэх мэдээлэл бий.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж