Оросын хамгийн үзэсгэлэнтэй каратегийн аварга Мариа Зотова

Хуучирсан мэдээ: 2019.12.31-нд нийтлэгдсэн

Оросын хамгийн үзэсгэлэнтэй каратегийн аварга Мариа Зотова

Оросын хамгийн үзэсгэлэнтэй каратегийн аварга Мариа Зотова

Мариа Зотова нь 20 настай. Москвагийн бүсийн Клин хотод төрж өссөн тэрбээр 10 настайгаасаа аавынхаа удирдлага дор каратегаар хичээллэж эхэлжээ. Өдгөө “Спортын мастер” цолтой болсон төдийгүй каратегийн хар бүс болон Оросын каратегийн үндэсний шигшээ багийн гишүүн юм.

 

View this post on Instagram

 

A post shared by Maria Zotova👸🏼 (@_zottova_) on

Мариа анх 2017 онд Оросын шигшээ багт уригдсан байна. Дасгалжуулагч нар түүний авьяасыг Оросын оюутнуудын каратегийн аварга шалгаруулах тэмцээний үеэр олж харжээ.

 

 

View this post on Instagram

 

A post shared by Maria Zotova👸🏼 (@_zottova_) on

2018 онд Мариа Оросын эмэгтэйчүүдийн каратегийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Испанийн Мадрид хотод зохион байгуулагдсан каратегийн ДАШТ-нд хүрэл медаль хүртсэн. Харин 2019 онд тэрбээр 21-с доош насны Оросын аварга шалгаруулах тэмцээнд дийлдэшгүй байж алтан медаль авсан байна.

 

 

View this post on Instagram

 

A post shared by Maria Zotova👸🏼 (@_zottova_) on

Мариагийн хувьд аялах дуртай ба түүний хувьд үндэсний шигшээ багийн бэлтгэлийн бааз байрладаг Сочи хот хамгийн ихээр таалагддаг гэнэ. Түүний инстаграм хаяг хэдийнэ 38 мянган дагагчтай болжээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж