Тайпэйн 101 цамхагийн 2020 оныг угтах ёслолын бэлгэдэл нь “Хүслийн завь”

Хуучирсан мэдээ: 2019.12.31-нд нийтлэгдсэн

Тайпэйн 101 цамхагийн 2020 оныг угтах ёслолын бэлгэдэл нь “Хүслийн завь”

Тайпэйн 101 цамхагийн 2020 оныг угтах ёслолын бэлгэдэл нь “Хүслийн завь”

Тайпэй хотын 101 давхар цамхагийн ёслолын буудлагын үзүүлбэр нь аль хэдийн дэлхий дахинд алдартай шинэ оноо угтах томоохон арга хэмжээнүүдийн нэг болж чадсан билээ.

2020 оны шинэ оны ёслолын буудлагын үзүүлбэр нь “Хүслийн гэрэл-Тайвань”сэдвийн хүрээнд зохиогдох ба нийт 140 мянган ширхэг лед гэрлээс бүтсэн хөдөлгөөнт дүрст үзүүлбэрүүд нь Тайванийн биелэл болох “Хүслийн завь”-ийг бэлгэдэх юм. Тайваньд арвин их соёл заншил, үнэлэмж болон олон төрлийн амьд биет ба байгалийн бүтээлүүд цөм бүрэлдсэн учир уг “Хүслийн завь”-ийг бэлгэдлээ болгон дэлхий дахины хүртээл болгож, шинэ оноо угтах юм.

Энэ удаагийн ёслолын буудлагын үзүүлбэрийн үеэр нийт 16,000 салют буудуулах бөгөөд таван минут буюу 300 секунд үргэлжлэх юм. Уг үзүүлбэрийн нээлтийг ирвэс муур, хар баавгай болон ногоон яст мэлхий гэх мэт Тайванийн онцлог амьтдын дүрст үзүүлбэрүүдээр эхлүүлэх бөгөөд дараагаар нь Тайванийг бэлгэдэх завин хэлбэрт видео бичлэг үзэгчдийг “итгэл найдвар”, “байгаль дэлхий”, “хүсэл тэмүүлэл”, “ирээдүй” гэсэн дөрвөн сэдэв рүү чиглүүлэн хөтлөх болно. Эцэст нь “2020 Тайвань урагшаа!”дүрст бичлэгээр уг ёслолын буудлагын үзүүлбэрийг өндөрлөх юм.

Тайпэйн Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын шинэ төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө нь “Тайпэй хотын 101 давхар цамхаг нь дэлхий дахинд Тайванийг илтгэх нэгэн бэлгэ тэмдэг төдийгүй монголчуудын Тайвань руу аялахдаа заавал очиж үзэх газрын нэг болсон билээ. Сүүлийн жилүүдэд Тайваниас Монгол, Монголоос Тайвань руу зорчих иргэдийн тоо улам нэмэгдсээр байгаа бөгөөд энэ нь хоёр улсын хамтын ажиллагаа улам гүнзгийрч буй илрэл юм. Ийнхүү Монгол иргэдийг Тайвань руу аялан 101 давхар цамхагийг үзэж сонирхон, Тайванийн үзэсгэлэнт байгаль, амтат хоол болон ард иргэдтэй танилцахыг уриалж байна” хэмээв.

Тайпэйн 101 цамхагийн он солигдох мөчийн ёслолыг дараах линкээр хараарай.

https://www.facebook.com/taipeitravel/

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж