2020 онд шинэ хүн болоход туслах 13 зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2019.12.31-нд нийтлэгдсэн

2020 онд шинэ хүн болоход туслах 13 зөвлөгөө

2020 онд шинэ хүн болоход туслах 13 зөвлөгөө

Шинэ жилийн үдэш бид бүгд дотроо сайн сайхан амьдралын тухай боддог. Ид шидэнд итгэж сайхан зүйлс хүлээх хэрэггүй. Өөрийн сайн сайхан амьдралаа бий болоход тань туслах 13 зөвлөгөөг танд хүргэж байна.

Зарим хүмүүс шинэ байранд орж, гэр бүлтэй эсвэл бяцхан үртэй болж шинэ амьдралтай золгодог гээд том том алхмыг хийдэг. 2020 оны хамгийн анхны өдөр та амьдралаа шинээр эхлээрэй!

1.ОДОО БАЙГАА АМЬДРАЛДАА ДҮН ТАВЬ

Энэ бол нэгдүгээр алхам! Шинэ амьдралд хөл тавихаасаа өмнө таны одоо байгаа амьдралд тань юу таалагдахгүй байгаа, юу нь болохгүй байгааг цаасан дээр бичээд дүгнэ. Цаасан дээрээ ажил, гэр бүл, найз нөхөд, чөлөөт цаг гээд доош бичээд тус бүрт нь 1-10 оноо тавь.

2.ТАНД СААД БОЛЖ БАЙГАА СӨРӨГ ЗҮЙЛСИЙГ БИЧ

1-р алхмын үргэлжлэл бөгөөд 10 онооноос бага оноо авсан зүйлсэд яагаад ийм доогуур дүн авч байгааг бич. Хүн саад болж байна уу? Эсвэл өөрийн муу зангаас болж байна уу?

3.ЦАГ ДЭМИЙ ҮРДЭГ ЗУРШЛААСАА САЛ

Та зурагтын өмнө хэдэн цаг дэмий суудаг вэ, та сошиалд хэдэн цаг дэмий үрдэг вэ. Эдгээр хэрэгсэл нь  бодит амьдралаас тусгаарладаг. Өөрийн үнэтэй цагаа зөв зарцуулаарай.

4.БҮТЭЛГҮЙ ДУРЛАЛЫГ ХАЯХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ

Та анхаарал тавиад байхад ерөөсөө урагшилж өгдөггүй харилцаа бол таны мөрөөдөж байсан хайр биш. Таны ирээдүйн амьдралд юу тохиолдохыг мэдэхгүй. Тиймээс ийм худлаа залуусаас холдсон нь дээр.

5.”ШИНЭ АМЬДРАЛ”-ДАА ЦАГ ГАРГА

Яг юунаас эхлэх вэ гэхээр унтах цагаасаа 1 цагаар эрт унтаж, өглөө босох цагаасаа 1 цагаар эрт босож заншаарай. Энэ жижиг өөрчлөлт таны амьдралыг яаж өөрчлөх вэ гэвэл: та орой ядраад унтахаасаа өмнө “цагийг дэмий өнгөрөөх”-ийг хүсдэг, харин энэ цагийг орой унтаж өнгөрөөгөөд өглөө өөрийн ажлаа бэлдвэл илүү ашигтай байгаа биз?

6.”ШИНЭ АМЬДРАЛ”-ДАА ЗАЙ ГАРГА

Яг юунаас эхлэх вэ гэхээр хэрэггүй “новш”-нуудаасаа салахаас эхэлнэ.  Эвдэрхий тавилга, өмсдөггүй хувцас, сэтгүүл гээд танай гэрт огт ашигладаггүй зүйлсээсээ сал. Гэртээ зай гаргаж дуусаад жаахан интерьер засвар хийж болно шүү дээ.

7.ГАДААД ТӨРХӨӨ БАГА Ч ГЭСЭН ӨӨРЧИЛ

Маш амархан, та гайхалтай харагдаж байвал та өөрийгөө гайхалтайгаар мэдрэх болно. Гоо сайхны салон орж арьсаа эмчлүүлж, үсчин орж шинэ үсний засалт, будаг хэрэглээд үзээрэй. Мөн шинэ хувцаснууд авч стилээ өөрчлөөрэй.

8.БҮЖИГЛЭЖ ЭСВЭЛ ХӨГЖИМ ТОГЛОЖ СУР

Өөрийн хүсдэг бүжгийн урсгалаар бүжгийн дамжаанд хичээллээрэй! Та өөрийгөө эрч хүчтэйгээр мэдэрч, дээрээс нь турна. Шинэ хөгжим тоглож сурснаар та өөр ертөнцийн хүмүүстэй танилцаж, шинэ зуршилтай болно. Та хөгжмийн сонсголгүй байсан ч хамаагүй туршиж үзэх хэрэгтэй.

9.ГАДААД ХЭЛ СУР

Та англи хэл, орос хэл гээд олон хэл мэддэг ч бай үгүй ч бай өөрийгөө хөгжүүлсээр байх хэрэгтэй. Шинэ хэл сурч яагаад болохгүй гэж.  Дараа таны ажилд, хичээлд маш их хэрэг болно.

10.СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЖ, ЗӨВ ХООЛЛО

Та өөрийн биеэ стрессгүй байлгахыг хүсэж байгаа биз дээ? Тийм бол өөртөө хатан хаан мэт хандаж, өөрийгөө хүндэл. Спортоор бага ч гэсэн хичээллэж, аль болох зөв хооллохыг хичээгээрэй. Дараа нь өөрийгөө шагнаад хар шоколад болон дуртай жимсээ идээрэй.

11.БҮГДИЙГ МАРГААШ ГЭЖ БИТГИЙ ХОЙШ ТАВЬ, ИРЭЭДҮЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ГАРГА

1-р алхам дээр бид цаасан дээр өөрийн амьдралд дүн тавьсан. Харин одоо 2020 оны төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Яг одоо та юу хийж дээш хөгжиж болох арга зам байна, тэрийгээ энэ 2020 оны төлөвлөгөөнд багтаа.

12.ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХ ХҮСЭЛТ ТАВЬ

Маш олон хүмүүс амьдралаа өөрчлөх гэхээр цалин мөнгө хүрэхгүй гэж ярьдаг. Энэ тухайгаа тэд даргадаа хэлэхээс айдаг. Боссдоо цалингаа нэмүүлэх хүсэлт тавихаас битгий ай. Магадгүй тэр өөрөө ч гэсэн нэмэх тухай бодож байсан ч юм билүү.

13.ӨӨРИЙН АМЖИЛТАНД ДҮГНЭЛТ ХИЙЖ, ӨӨРӨӨРӨӨ БАХАРХ!

Үргэлж өөрийн хийсэн үйлсэд үр дүн юу байна гэж дүгнэлт хийж сураарай. Гаргасан том ч бай жижиг ч бай амжилтаараа бахархаж, алдаа онооноосоо суралцаж урагш тэмүүлээрэй.

Эцэст нь хэлэхэд, та өөрийн амьдралаа ямар байлгахыг хүсэж байна, тэр л амьдралыг бүтээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж