Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар нарт Бригадын генерал цол олгосон билээ. Шинэхэн Генералуудын товч намтар болоод ажилласан жилийн туршлагыг танилцуулж байна.
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Д.ГЭРЭЛ
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургууль төгсч, ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн. Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байв. Д.Гэрэл өмнө нь ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож, 2013 оны тавдугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан. Өдгөө ТЕГ-ын даргаар ажиллаж байна.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА С.БААТАРЖАВ
С.Баатаржав нь Цагдан сэргийлэх дээд сургууль, ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академи төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст Хөтөл тосгон дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт Эрүүгийн ажил эрхэлсэн дэд даргаар ажиллаж байсан. Улмаар ЦЕГ-ын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байв. Түүнийг цагдаагийн байгууллагын ажлыг шинэ шатанд гаргахад ихээхэн хувь нэмрээ оруулсан хэмээн үзжээ.
АЖИЛЛАСАН ЖИЛИЙН БАЙДАЛ:
Тэрбээр, 1995-1997 онд Төв аймаг дахь цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч,
- 1997-1998 онд Төв аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн ахлах төлөөлөгч,
- 1998-1999 онд Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгон дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга,
- 1999-2002 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дэд, Эрүүгийн ажил эрхэлсэн тасгийн дарга,
- 2002-2004 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид сонсогч,
- 2004 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын Хяналт, шалгалтын тусгай тасагт зохион байгуулагч,
- 2004-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга,
- 2012 оны гуравдугаар сараас есдүгээр сар хүртэл Улсын мөрдөн байцаах газрын дарга,
- 2012 оны есдүгээр сараас Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга,
- 2014-2017 онд Хууль сахиулахын Их сургуулийн захирал,
- 2017 оны аравдугаар сараас Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоод цэргийн командлагчаар томилогдон ажиллаж байна.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.ЭНХ-АМАР
Хурандаа М.Энх-Амар нь 2009 оноос хойш Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Тэрбээр Сүхбаатар аймагт 1966 онд төрсөн. Ажилласан жилийн байдлыг танилцуулбал, 1984 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1984-1988 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг багш мэргэжлээр, 1998-2000 онд “Отгонтэнгэр” дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Багш, хуульч, эрх зүйч мэргэжилтэй.
АЖИЛЛАСАН ЖИЛИЙН БАЙДАЛ:
- Тэрбрээр 1988-1991 онд Сэлэнгэ аймгийн нэг, хоёрдугаар сургуульд багш,
- 1991-1994 онд Сүхбаатар аймгийн Үйлдвэр үйлчилгээний хоршоодын холбоонд менежер,
- 1996-1999 онд Хүүхэд хамгаалал төвийн захирал,
- 1999-2000 онд Гэгээрлийн яамны харъяа экологийн боловсролын төвийн захирал,
- 2000-2006 онд Монгол-Болгарын хамтарсан “Монголболгаргео” төрийн өмчит хамтарсан үйлдвэрийн захирал,
- 2006-2007 онд "С-1" телевизийн захирал
- 2007-2009 онд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын зөвлөх,
- 2009 онд Сайдын зөвлөх
- 2009 оноос өдгөөг хүртэл Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байгаа аж.
Холбоотой мэдээ