
“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр “Зоос”,”Анод” банкнаас 60 тэрбум төгрөгийг залилан мэхэлж авсан, мөн хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр Улсын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Түүний гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн 148.4 зүйлчилж 10-15 жилийн хорих ял оноохоор төлөвлөж байгаа ажээ.
Н.Түвшин