МАК зээлээ төлж, “Эрэл” луу унжжээ | News.MN

МАК зээлээ төлж, “Эрэл” луу унжжээ

МАК зээлээ төлж, “Эрэл” луу унжжээ

МАК зээлээ төлж, “Эрэл” луу унжжээ

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөлгүй луу унжиж буй компаниар “Хөтөл”, Төрийн Орон Сууцны Корпораци /ТОСК/ ТӨҮГ, “Бэрэн”,  “МАК цемент”, “Кью Эс Си”,  “Эрэл” ХХК-иуд нэрлэгдэж байсан бол өдгөө энэ жагсаалтад өөрчлөлт оржээ. Тодруулбал, “МАК цемент” компани зээлээ төлж эхэлсэн юм байна. Нийт 166.5 тэрбумын зээл яригдаж байснаас 27 тэрбум нь төлөгджээ. Үлдсэнийг шинэ график гарган, төлүүлэх арга хэмжээ авч ажиллаж буй аж.

Харин “Эрэл” компани 99.5 тэрбум төгрөгийн зээл авсан ч эргэн төлөлт хийгдээгүй.

Тус компани богино хугацаанд орон сууц барих төсөл хэрэгжүүлэх зорилгоор дээрх зээлийг Хөгжлийн банкнаас авсан ч улс төрийн шалтгаанаас үүдэж, төсөл нь хэрэгжээгүй. Үүнээс болж, зээлээ цаг хугацаандаа төлөх боломж хумигдсан гэж яригддаг. Гэхдээ энэ асуудлыг “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат няцааж, графикийн дагуу зээлийн эргэн төлөлт хийгдэнэ гэж үзсэн ч Монгол Улсын Хөгжлийн банкны захирлын мэдээллээр зээлийн эргэн төлөлтийг хангуулахаар ажилласан ч шийдэлд хүрч чадаагүй аж. Иймээс зээл авахдаа барьцаа болгосон хөрөнгөөр нь эргэн төлөлт хийх бодлого барьж эхэлжээ.  Энэ ажлыг прокурорын байгууллагатай хамтран гүйцэтгэх юм байна.

Зээлээ төлөөгүй үндэслэлээр прокурорын байгууллагынхантай учраа таараад буй компаниар 187.6 тэрбумын зээл авсан “Кью Эс Си”, 161.5 тэрбумын зээл авсан “Хөтөл” нэрлэгдэж байна. Эдгээр дөрвөн компанийн авсан зээлийн хэмжээ 500 гаруй тэрбум төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, зээлийг эргэн төлүүлсэн нөхцөлд өөр төслүүдийг санхүүжүүлэх боломж нэмэгдэнэ гэж албаныхан үзэж буй юм.

Мөн дампуурсан “Капитал” банк, Монгол Драй Милк ХХК-ийн зээл прокурорын байгууллагад шилжжээ.

Шүүхэд асуудал нь шилжсэн компани нь Ган хүдэр орд, Хамтын эх булаг, Сонгоулд, ЖДҮХС-ҮХОБ, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, ТОСК ТӨҮГ-Шинэ яармаг, ТОСК ТӨҮГ- Хөдөлгөөнт цогцолбор, Пи Си Вай ХХК, ЖДҮХС-Капитал банк юм.

Эдгээр зээлдэгчдээс хамгийн том дүнтэй нь ТОСК аж. Нийт 355.5 тэрбумын зээл яригдаж байгаа. Энэ нь дотроо олон төрөлтэй.  Иймээс төрөл бүрт нь тохирсон арга хэмжээ авч зээлийг эргэн төлүүлэх арга хэмжээ авч ажиллахаар болжээ.

Харин хохирлоо барагдуулахаар шүүхэд гаргасан гомдлоос зургаа нь Хөгжлийн банкны талд гарч, 11.6 тэрбум зээлийн эргэн төлөлтийг барьцаа хөрөнгөөр нь барагдуулахаар болжээ. Үүнд Ти Жи Вай, Болор шүр,  Форс голд майнинг, Нью Хаппи, Эрд Хул, Мон Лаа ХХК-иуд багтаж байна. Зээл цаг хугацаандаа төлөгдөхгүй байх нь дараагийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд хүндрэл учруулж буй юм.

Гэхдээ Монгол Улсын Хөгжлийн банк нь 2019 оны эхний 11 сард төсөл, хөтөлбөрүүдэд нийт 620.1 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ.  Салбараар нь авч үзвэл боловсруулах үйлдвэрлэлд 314.7 (51%тэрбум, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт 107.2 (17%) тэрбум, уул уурхай, олборлолтын салбарт 83.8 (14%) тэрбум төгрөг тус, тус олгосон бол бусад салбарт 113.7 (18%) тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Ингэхдээ уул уурхайн бус эдийн засгийн үр өгөөжтэй экспортод гарах боломжтой төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж буй юм байна.  Тухайлбал, ноолуур хөтөлбөрийн хүрээнд зах зээл дэх ноолуурыг дотоодын аж ахуйн нэгжүүд худалдан авах эргэлтийн хөрөнгийг үе шаттай шийдвэрлэх,  эргэлтийн хөрөнгийг аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход чиглэсэн технологийн хөрөнгө оруулалт руу чиглүүлэн дэмжиж иржээ. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Ноолуур хөтөлбөрийг шинэчлэн баталснаар Монгол Улсын Хөгжлийн банк нь 2018-2019 онд нийт 34 үйлдвэрт 277.3 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгож үйлдвэр эрхлэгчдээ дэмжсэн байна. Мөн Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн элэгдэж хуучирсан тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлийн төслийг ОХУ-ын Внешэконом банкны хөнгөлөлттэй эх үүсвэрээр  хэрэгжүүлж буй. Уг төсөл хэрэгжсэнээр Турбингенераторууд шинэчлэгдэж, суурилагдсан хүчин чадал 89 мвт, дулаан 152 Гкалаар тус тус нэмэгдэж, үйлдвэрлэлийн үр ашиг болон найдвартай ажиллагаа дээшилж, цахилгаан, дулааны нэгжийн өртөг буурч, үйлдвэрийн ажиллагаа 35 жилээр нэмэгдэх юм байна.

Г.ХОРОЛ

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-12-31 202.21.111.98

Төлбөртэй мэдээ юу, үүнийг уншаад МАК зээлээ төлөөгүй гэдгийг л ойлголоо.

Avatar

Зочин 2019-12-31 147.75.92.235

MAK toloogui odiig khurcheed neg yum baga zereg toljee gej baina teneg setguulchee. Ereliin ter erdenebat gej baliar khulgaich tolokhguishd. Bugd khulgaichid aluurchid

Avatar

Зочин 2019-12-31 45.56.183.34

MAK tolooguishdee. Yu ch tololgui yavj baigaad khuugee khagas tolood argalcan

Avatar

Болдоо 2019-12-31 202.21.109.59

Буянт ухаа хороололд амьдарч байгаа улсууд одоо байр үнэгүй аваад амьдарч байгаа гэсэн үг үү?

Avatar

Зочин 2019-12-31 202.21.108.185

Прокурор зээл төлүүлдэг газар болж хувирсан уу одоо. Солиорчих юм аа. Прокурорын үндсэн чиг үүрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд хяналт тавьж, шүүхэд төрийг төлөөлөн улсын яллагчаар оролцдог биш бил үү. Одоо банкны өр барагдуулдаг алба болсон уу.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Битүү шарх хувилдаг, задгай шарх эдгэдэг юм. 2019-12-31 103.229.123.111

Элбэгдоржийг муулахгүй хүн Монголд нэг ч алга гэвэл жаахан хэтрүүлэгтэй ч үнэний ортой зүйл болоод байна. ГЭТЭЛ ЭЛБЭГДОРЖИЙН САНААЧИЛСАН ШИЛЭН ДААНСЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛ одоо зогсжээ.Ярьж байгаа төрийн хүн ч алга. Харин Амартүвшин гэдэг залуу Хөгжлийн банкны ажлаа ил тод болгож байна. ЗӨВ СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮН БАЙНА, АВЛИГААС АНГИД БАЙХ ГАНЦ АРГА ДАА. Битүү шарх хувилдаг, задгай шарх эдгэдэг юм.

Avatar

Зочин 2019-12-31 202.9.40.44

Ямар юмных нь улс төрийн шалтгаан байхавдээ Муу бизнес төсөл хийж түүндээ дампуурч байхгүй юу Тэгээд ч Эрэлийн хийдэг бизнес нь улсаас хулгай хийх юм чинь Одоо цаг төр өөр болж байгааг мэдрүүлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-12-31 66.181.176.209

Барьцаандаа хог новшоо шахаад л, цөм хийнэ шүү дээ

Avatar

Зочин 2019-12-31 150.129.140.98

kompaniig ni dampuuruulj baigaad tuluuleh heregtei l dee

Avatar

Зочин 2019-12-31 202.9.46.59

БАЙГАА ХӨРӨНГИЙГ НЬ ХУУ ХУРААЖ ЗЭЭЛИЙГ ТӨЛҮҮЛ

Avatar

Балдандорж 2019-12-31 202.126.89.114

Муур нохойны тэжээлийн үйлдвэр манай улсын хувьд Хөгжлийн банкаараа дамжуулан шийдэх тулгамдсан асуудал биш дээ, танил талаараа нийтийн өмчийг шамшигдуулах арга заль л байгаа

Avatar

Зочин 2019-12-31 64.119.18.62

Дандаа улстөрчидтэй холбоотой компаниуд байх юм. Ийм компаниудад яах гэж зээл өгдөгийн? Сахал Эрдэнэбилэг хулгайчийн улсын мөнгө, банкны мөнгөөр гараа угаахыг нь зогсоох хүн алга уу

Avatar

Зочин 2019-12-31 202.9.46.25

Эрэл бол жинхэнэ луу унждаг компани.

Avatar

Зочин 2019-12-31 59.153.113.182

БОНДЫН МӨНГИЙГ ЗЭЭЛ ГЭЖ АВААД БУЦААЖ ТӨЛДӨГГҮЙ ЦАГААНДАА ГАРСАН ЛУЙВРЫН ХЭРГҮҮД БАС БНА. ХЭДЭН ТЭРБУМЫН ӨРТЭЙ АТГ-д ШАЛГАГДАЖ БГАА ГЭСЭН Ч 570 УНААД АЯЛАЖ ЗУГААЛСАН ХҮМҮҮС Л ЯВАХ ЮМ. ХУУЛЬ ЁС???

Avatar

Зочин 2019-12-31 122.201.24.136

Авсан бол өгдөг нь дэлхийн жишиг болой , дараагын хүмүүсээ хүндэтгэж авсан шигээ өгнө үү?

Avatar

Nnnkkk 2019-12-31 202.126.89.196

Tomor zam barisan qsc g shagnamaar yum. Huviin tomor zam bish biz dee. TOSK bas mongoo grafikiin dahiu tolj bgaa yum bishuu. Ene 2 dooshilson bn. Busad ni heveeree

Avatar

иргэн 2019-12-31 103.26.195.85

Энэ драй милкмгэж хэний компани вэ Ёстой хэзээ ч бүтэхгүйзүйлээр зориуд ийм зүйлихийсэн Оргих гээд тос нысүйлдвэр байна Дэндаа канистертэй тос БГД подвэлд.савлөэд сууж байдаг Тэр нь транс тшс байх

Avatar

Жабка 2019-12-31 103.212.117.184

Сахал Эрдэнэбилэгийн хамаарал бүхий QSC болон Хөтөл 2 дээр яаралтай арга хэмжээ аваач Бас л яаж ч чадахгүй байна уу поп Оюунэрдэнэ ээ

Avatar

zochin 2019-12-31 202.131.225.197

Garchigaa zuv ogooch, zeelee tulsun bish tulj ehlesen gekh heregtei shdee. 166-aas 27 ni tulsun baihkad.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж