Хил хамгаалах ерөнхий газрын даргаар Ж.Бямбасүрэнг томиллоо

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

Хил хамгаалах ерөнхий газрын даргаар Ж.Бямбасүрэнг томиллоо

Хил хамгаалах ерөнхий газрын даргаар Ж.Бямбасүрэнг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын 12 сарын 25-ны өдрийн 480 дугаар тогтоолоор Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнг  өөрийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2019.12.30/ 486 дугаар тогтоолоор Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга бригадын генерал Ж.Бямбасүрэн томилогдон үүрэгт ажлаа хүлээн авлаа. Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан Ц.Сэргэлэн ирэх 2020 онд Дорнод аймгаас УИХ-д нэр дэвшихээр ийнхүү ажлаа хүлээлгэж өгөөд байгаа юм. 

ТАНИЛЦУУЛГА

Овог: Жамсран

Нэр: Бямбасүрэн

Төрсөн газар, он: Улаанбаатар хотод 1976 онд төрсөн

Яс үндэс: Захчин

Үндсэн захиргаа: Улаанбаатар хот   

Нийгмийн гарал: Сэхээтэн

Боловсрол: Дээд  

Мэргэжил: Хилийн албаны ажилтан-хуульч, Төрийн цэргийн аюулгүй байдал, оператив тактик-команд штабын мэргэжилтэй.  

Цол зэрэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 179 дүгээр зарлигаар “Бригадын генерал” цол хүртсэн. Цэргийн шинжлэх ухааны магистр.

Төгссөн сургууль, дамжаа:

  • 1994-1998 онд Цэргийн их сургуулийн /хуучнаар/ Хилийн цэргийн дээд сургууль,
  • 2001-2004 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академи,
  • 2009 онд мөн академийн дээд курс,
  • 2013-2016 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөн.

Гавьяа шагнал:

Цэргийн хүндэт, Их Монгол Улсын 800 жил, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медалиуд, Хүндэт хилчин, Онц Хилчин, Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө, Хилчний алдар I, II, III, Дайчин алдар тэмдгээр тус тус шагнагдаж байсан.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  1. 1998-2000 онд хилийн 0146 дугаар ангид заставын орлогч, заставын дарга,
  2. 2000-2001 онд Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтэст оператив жижүүрийн офицер,
  3. 2001-2004 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академид сонсогч,
  4. 2004.07-2004.11 сард Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын газарт шалган нэвтрүүлэх албаны офицер,
  5. 2004-2005 онд хилийн 0184 дүгээр ангид захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга, 
  6. 2005-2007 онд Хил хамгаалах ерөнхий газрын Тамгын хэлтэст тогтоол шийдвэрийн биелэлт, дотоод ажил хариуцсан ахлах офицер,
  7. 2007-2008 онд мөн газрын Захиргааны удирдлагын газарт Ажлын албаны дарга, даргын зөвлөлийн нарийн бичгийн дарга,
  8. 2008-2009 онд мөн газрын Тамгын хэлтсийн дарга,
  9. 2009-2012 онд хилийн 0286 дугаар ангийн захирагч,
  10. 2012-2013 онд хилийн 0151 дүгээр ангийн захирагч,
  11. 2013-2016 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид сонсогч,
  12. 2016 оны долдугаар сараас Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтсийн дарга, Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга,
  13. 2019 оны тавдугаар  сараас Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргаар тус тус ажиллаж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж