NEWS: 2019 онд Дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдал | News.MN

NEWS: 2019 онд Дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдал

NEWS: 2019 онд Дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдал

NEWS: 2019 онд Дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдал

NEWS агентлаг дэлхийн дахинд 2019 онд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна-

2019 онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиолоо.Газар тариаланд тулгуурласан эдийн засагтай байсан тус улс 70 жилийн хугацаанд дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж чадсан бахархам түүхээр ойн байраа тэмдэглэв. Сайн хажуугаар сар гэхчлэн, тус улсын Засаг захиргааны онцгой бүс болох Хонгконгод үймээн дэгдэж, ардчилал ялав. АНУ-ын эхлүүлсэн БНХАУ-тай хийж буй худалдааны дайны асуудал энэ 2019 онд шийдлээ олж чадахгүй явсаар, ирэх 2020 онтой талууд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн эрх барьсны 20 жилийн ой энэ онд тохиолоо. Түүнийг ирэх ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж, албан үүргээ үргэлжлүүлэх үү эсвэл залгамжлагчаа тодруулах уу гэсэн асуулт өнөөдөр дэлхийн дахины дуулиан болж байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Европын хүч чадал суларч, ОХУ сэргэн мандав.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүд Дональд Трампыг эрх мэдлээ урвуулан ашигласан болон Конгрессын үйл ажиллагаанд саад учруулсан гэх хоёр үндэслэлээр буруутган импичмент явууллаа. Ийнхүү Дональд Трамп нь Нэгдсэн улсын түүхэнд импичмент буюу гэм буруугаа хууль тогтоогчдоор хэлэлцүүлсэн гурав дахь Ерөнхийлөгч болсон зэрэг онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ХЯТАД УЛС-70 ЖИЛ

Хагас зууны хугацаанд газар тариаланг түшиглэсэн эдийн засагтай байсан Хятад улс өнөөдөр дэлхийн хүчирхэг гүрэн болжээ. Хятадын шинэчлэл бусадтай адилгүй, гэхдээ эдийн засгийн шинэ амжилтын түүх гэж хэлж болно.

Өнөөдөр, БНХАУ бол дэлхийн хоёр дахь том эдийн засаг. Тус улс нь дэлхийн ДНБ болох 86 их наяд ам.долларын 16 хувийг бүрдүүлж байна. Хүн амынх нь худалдан авах чадвараар нь тооцвол, 2014 оноос хойш дэлхийн хамгийн том эдийн засагтай улсаар БНХАУ нэрлэгдэж байна.

БНХАУ-ын 70 жилийн хугацаанд туулсан зам нь стратегийн томоохон өөрчлөлтүүд, эмгэнэлт үйл явдлуудаар дүүрэн. Энэ бүхний эхлэл 1949 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсанаас харж болох юм.

Гоминданы удирдаж байсан Бүгд Найрамдах Хятад улс болон Хятадын Коммунист намын хооронд Хятадын иргэний дайн /1927-1949/ дэгдсэн. Улмаар Хятадын Коммунист нам ялалт байгуулж, эх газрын Хятад улс байгуулагдав. Коммунист намын удирдагч Мао Зэдун БНХАУ-ыг хөгжүүлэх хэд хэдэн үндсэн зорилтуудыг танилцуулжээ. Үүнд, газар өмчлөлийг сайжруулах, нийгмийн тэгш бус байдлыг багасгах, дайны дараах эдийн засгийг сэргээх гэх мэт. Энэхүү төлөвлөгөөндөө хүрэхийн тулд Улсын төлөвлөлтийн комисс байгуулан, Хятад улсын анхны таван жилийн төлөвлөгөөг танилцуулав.

  • Маогийн эрин үе 1949-1977

Мао Зэдуны үед БНХАУ-ын хувьд томоохон өөрчлөлт гарсан он жилүүд байв.

  • 1953–1957: Эхний таван жилийн төлөвлөгөө

Эхний таван жилийн төлөвлөгөөнд БНХАУ-ын аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилт тавив. Гангийн үйлдвэрлэл дөрвөн жилийн дотор дөрөв дахин өсч, 1.3 сая тонноос 5.2 сая тоннд хүрчээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл мөн өсөлттэй байсан ч аж үйлдвэрийн салбарын хөгжлийг гүйцэж чадахгүй байв.

  • 1958-1962: Их үсрэлтийн бодлого

1958 онд Мао Их үсрэлтийн бодлогыг зарлаж, аж үйлдвэрийг хөгжүүлж, эрс хүчтэй шинэчлэлийг хийх маш том зорилт тавив. Харамсалтай нь, энэ бодлого нь бүтэлгүйтэж, олон арван сая хүн өлсгөлөнд нэрвэгдэн, улмаар амиа алдаж, эдийн засгийн хямрал тус улсад нүүрлэсэн билээ.

  • 1959–1962 : Лушаны бага хурал ба 7000 ажилчид оролцов

Хятадын коммунист намын бүхий л удирдлагууд уулзаж, Ирээдүйн хятадын төлөө улс төрийн дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулав.

  • 1966–1976: Соёлын хувьсгал

Их үсрэлтийн бодлого нь бүтэлгүйтсэн Мао Зэдун олон нийтээс дахин дэмжлэг авахыг оролдов. Харамсалтай нь, энэ нь олон сая хүмүүсийг хүчирхийллийг улмаас амиа алдахад хүргэж, Хятадын эдийн засаг сөргөөр нөлөөлсөн төлөвлөгөө болон хувирав.

  • 1971: НҮБ-т элсэв

Тайваньд байсан НҮБ-ын суудлыг зүй ёсоор авч, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болов. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Хятадаас гадна Их Британи, АНУ, Орос, Франц зэрэг улс багтдаг билээ.

  • 1972 год: Ерөнхийлөгч Никсоны айлчлал

25 жилийн дараа АНУ-ын 37 дахь  ерөнхийлөгч Ричард Никсон БНХАУ-д хөл тавьсан анхны хүн болов. Энэ нь хоёр улсын хоорондох дипломат харилцааг сэргээхэд ихээхэн ач холбогдолтой айлчлал болсон билээ.

  • 1976:  Мао Зэдун өөд болов

Мао Зэдун өөд болсны дараа түр Засгийн газар байгуулагдаж, "Мао даргын гаргасан бодлогын шийдвэрийг хатуу дагаж, Мао даргын өгсөн зааврыг чандлан дагаж мөрдөнө" гэж амлав.

  • 1979: Нэг хүүхдийн бодлого

БНХАУ-ын хүн ам эрчимтэй нэгдэж байгаа тул үүнд хяналт тавихаар төлөвлөж Засгийн газар нэг хүүхдийн бодлогыг зарлан тунхаглав. Энэ хэтэрхий түрэмгийн хөтөлбөр байсан гэдэг.

БНХАУ 1980-аад оноос хойш зах зээлээ дэлхийд нээж, тэгш бус байдлыг бууруулахын төлөө ажиллаж эхэлсэн. Энэ бол нийгэм эдийн засгийн шинэчлэлийн эхлэл байлаа.

  • 1980–1984: Эдийн засгийн тусгай бүс байгуулах санаачилга эхлэв

БНХАУ хэд хэдэн хотоо эдийн засгийн тусгай бүсээр тодорхойлж, тус хотуудад гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд татварын таатай орчныг бүрдүүлж эхлэв.  Өнөөдөр Шэньжэний эдийн засаг өсч, улсынхаа ДНБ-тэй өрсөлдөх хэмжээнд хүрэв.

  • 1981: Өрхийн хариуцлагыг нэмэгдүүлэх үндэсний тогтолцоог хэрэгжүүлж эхлэв.

Маогийн үед нэг фермер хэчнээн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох квот тогтоож өгч, ашиг олох хариуцлагыг орон нутгийн менежерүүдэд даатгадаг тогтолцоо үйлчилж байсан. Үүний ачаар амьдралын түвшин сайжирч, хөдөө аж ахуйн хэрэгжсэн энэхүү тогтолцоог бусад салбарт ч үйлчилж эхлэв.

  • 1989: Эрэг хавийн газар нутгийг хөгжүүлэх стратеги

Маогийн дараах үеийн удирдлагууд эрэг дагуух бүс нутгийг улсын орчин үеийн хөгжлийн тулгуур болгон зарлав.

  • 1989–1991 он: Тяньаньмэний дараах цомхотгол

1980-аад оноос хэрэгжсэн эдийн засгийн шинэчлэл эерэг үр дүн авчирсан ч сөрөг үйл явдлыг араасаа дагуулж, улмаар эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимтэй өрнөж эхлэв. Улмаар Тяньаньмэний талбайд танк нэвтэрч, эсэргүүцлийн хөдөлгөөнийг бүрэн дарсан гэдэг. Үүний дараагаар Засгийн газар цомхотгол явуулж, эдийн засгийн шинэчлэл, либералчлалын бодлогоосоо ухрав. Улмаар 1979-1989 оны хороонд жил бүр 8.6 хувиар өсч байсан эдийн засгийн өсөлт 1989-1991 оны хооронд жил бүр 6.5 хувийн өсөлт үзүүлэх болов.

  •  1990–1991: Шанхайн болон  Шэньжэнийн хөрөнгийг бирж нээгдэв.

 Шанхай болон Шэньжэний хөрөнгийн зах зээл өнөөдөр 8.5 их наяд ам.долларыг бүрдүүлж байна.

  •  1994–1996: «8-7» ядуурлыг бууруулах үндэсний төлөвлөгөө

Энэхүү төлөвлөгөөний ачаар БНХАУ  1981-2002 оны хооронд 400 сая хүнийг ядуурлаас гаргажээ.

  •  1996: Илүү ихийг хүртэхийн төлөө

 Төрийн өмчит байгууллагыг тоог багасгаж эхлэв. Илүү ихийг хүртэхийн тулд улстөрчид төрийн үйлдвэрлэлд тавих хяналтаа хадгалахыг уриалав. Үүнээс гадна, төв Засгийн газраас жижиг үйлдвэрлэлд тавих хяналтаа сулруулахыг зөвлөж эхлэв.

  • 1997: Хятадын нийгмийн хамгааллын систем

Хятадын нийгмийн хамгааллын систем 1993 оноос шинэчлэгдэж, Шанхайд амжилттай хэрэгжиж, үндэсний хөтөлбөр болов.

  • 1997-1999 : Хонгконг болон Макао, Ази дахь санхүүгийн хямрал

Азийн санхүүгийн хямрал нүүрлэсэн энэ үед юанийн ханш Хятадын эдийн засагт ач тусаа өгч, хямрал тус улсад мэдэгдэхүйц өөрчлөлт авчраагүй ажээ. Мөн энэ үед Хонгконг болон Макаог Их Британи, Португалиас эргүүлэн авав.

  • 1999: Баруун хязгаарыг хөгжүүлэх стратеги

Баруун хязгаарыг нээе хөтөлбөрийн хүрээнд 6 тосгон, 5 засаг захиргааны бүс болон 1 хотын захиргаа бий болгов. Энэ бүхэнд Хятадын эдийн засгийн салшгүй хэсэг болов.

  • 2000 оноос хойших Хятад улс

БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад элсэв. Мөн БНХАУ-ын хөрөнгийн биржид гадаадын хөрөнгө оруулагчид тоглох боломжийг олгож, мэргэшсэн гадаадын байгууллага, хөрөнгө оруулагч хөтөлбөр нь тус улсын эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөлсөн юм.

  • 2006: Шинжлэх ухааны хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр

БНХАУ-ын төрийн зөвлөлийн 15 жилийн төлөвлөгөөнд 2020 он гэхэд ДНБ-ийн 2.5 хувь нь судалгаа, шинжилгээнд зарцуулагдана гэв.

  • 2008-2009: Дэлхийн санхүүгийн хямрал

Дэлхийн санхүүгийн хямралын үед БНХАУ-д эдийн засаг өсөлт саарав. Тус улсын ДНБ 2007 онд 14.2 хувь байсан ч дараагийн хоёр жил 9.7 болон 9.5 хувь болж өсөлт нь буурав.

  • 2013: Нэг бүс-Нэг зам санаачилга

БНХАУ төмөр зам, авто зам болон усан замыг хөгжүүлэх хүрээнд амбицтай санаачилга152 улсаар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан. Энэхүү төлөвлөгөө нь 2049 он гэхэд бүтээн байгуулалтын ажил нь дуусах юм. 2049 онд БНХАУ-ын 100 жил тохионо. Энэхүү дэд бүтцийн төсөлд 900 тэрбум ам.доллар зарцуулагдана

  • 2015: Хятадад үйлдвэрлэв- 2025

БНХАУ цаашид дэлхийн "үйлдвэр" болохоос татгалзаж байна. Үүний хариуд эм, аэрокосмос, робот техник зэрэг өндөр технологийн салбарт үйлдвэрлэлийн чадавхыг нэмэгдүүлэхийн тулд бараг 300 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

Сүүлийн үед БНХАУ нь АНУ-тай хийсэн худалдааны маргаан, Засаг захиргааны онцгой бүсэд гарч буй эсэргүүцлийн жагсаал үймээн, хүн амын өсөлт зэрэг маш олон тулгамдсан асуудалтайгаар 2020 оныг угтаж байна.

БЭЛТГЭСЭН: Э.УРАНЦЭЦЭГ


ХОНГКОНГТ АРДЧИЛАЛ ЯЛАВ

Хятадын төдийгүй дэлхийн эдийн засаг, санхүүгийн төв болсон Хонгконгод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд хагас жилийн нүүрийг үзлээ. 1997 онд Хятадын мэдэлд ирсэнээс хойш улс төрийн хувьд хамгийн хүнд хямрал нүүрлээд буй нь энэ юм. Энэ бүхэн Хятадын талыг баримтлагч удирдагч Кэрри Лам сэжигтнүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэх хуулийн төслийг танилцуулснаас эхлэлтэй. Хонгконгчууд уг хуулийн төслийг засаг захиргааны тусгай бүсэд хяналтаа улам чангатгах гэсэн Хятадын бодлого хэмээн үзэж хэдэн зуун мянгаараа эсэргүүцэн жагсч эхэлсэн нь өдгөө бослого болон хувираад байгаа билээ.

Хонгконгийн эрх баригчид тэдний дуу хоолойг сонсохыг хүсээгүй тул жагсагчдын уур хилэн дээд цэгтээ хүрч, дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид, бизнес эрхлэгчдийн зорин очдог Хонгконгод олон сарын турш буун дуу нүргэлж, нулимс асгаруулагчийн утаан манан татсан хэвээр байна.

Үүнээс өмнө болсон хамгийн том хэмжээний жагсаал цуглаан гэвэл 2014 оны намар болсон оюутнуудын жагсаал юм. Тэд сонгуулийн системийг ардчилсан болгохыг шаардан, 79 өдрийн турш эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд энэ эсэргүүцлийг “Шүхэрт хөдөлгөөн” гэж нэрлэж байв.

Анх зургадугаар сард жагсаал цуглаан эхэлснээс хойш нийт хоёр хүн амиа алдаж, 3000 орчим хүн бэртэж гэмтэн, 6100 гаруй хүн баривчлагджээ.

Арваннэгдүгээр сарын сүүлчээр зургаан сар гаруй үргэлжилсэн үймээн самууны дараа Хонгконгод орон нутгийн сонгууль болж, Бээжингийн талыг баримтлагчид гутамшигтайгаар ялагдан, ардчилсан хүчний залуус түүхэн ялалт байгуулсан юм.Мөн арванхоёрдугаар сарын 27-ны өдөр АНУ-ын Засаг захиргаа Хонгконг дахь хүний эрх, ардчиллыг хамгаалах хуулийн төслийг баталсан. “The Hong Kong Human Rights and Democracy Act” нэртэй уг хуульд зааснаар АНУ-ын Засаг захиргаа жил бүр Хонгконгийн автономит статус хангагдаж байгаа үгүйг үнэлсний үндсэн дээр худалдааны онцгой нөхцөл олгох эрхтэй болж байгаа юм. Ерөнхийдөө АНУ-ын зүгээс Хонгконгийн бие даасан байдал алдагдаж байна гэж үзвэл Хятадад эдийн засгийн хориг тавих боломжтой болж байна гэсэн үг. Мөн Хонгконгийн хүний эрх, ардчилал, бие даасан байдалд ямар нэг байдлаар халтай шийдвэр гаргасан албан тушаалтнуудад АНУ хориг тавих эрх үүссэн юм.

Хонгконгийн тэмцэгчдийг насны хувьд ангилж үзвэл:

  • Өсвөр насныхан 11,5 хувь
  • 20-29 насныхан 46,3 хувь
  • 30-39 насныхан 18,2 хувь
  • 40-49 насныхан 8,9 хувь
  • 50-аас дээш насныхан 14,2 хувь

Харин хүйсээр нь ангилбал жагсагчдын 53,7 хувь эрэгтэй, үлдсэн хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Боловсролын хувьд 75,2 хувь нь дээд боловсролтой, 23,5 хувь нь бүрэн дунд, 1,1 хувь нь бага сургуулийн боловсролтой байна гэсэн тооцоо гарчээ.

Дэлхий нийтийн хувьд Хонгконгод 1989 оны Тянь Ань Миний бослогын түүх давтагдахвий гэсэн айдас ч байсан юм. Хятадын талаас  ч шаардлага гарвал Чөлөөлөх армийн цэргүүдийг байршуулах болно гэдгээ ил далд байдлаар хэдэнтэй мэдэгдсэн. Сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг албан ёсоор татан буулгасан ч Хонгконгчууд Хятадаас нэг мөр салахыг хүссэн бололтой, одоо ч тэдний эсэргүүцэл тэмцэл намжаагүй, 2020 онд ч үргэлжлэх төлөвтэй байна. Шинэ оныг угтсан жагсаал цуглаанд бэлтгэж эрх баригчдын зүгээс 6000 орчим цагдаагийн алба хаагчийг бэлэн байдалд байх үүрэг өгөөд байна.

БЭЛТГЭСЭН: Н.АМГАЛАНТУУЛ


АНУ БНХАУ-ЫН ХУДАЛДААНЫ ДАЙН ТҮР НАМЖЛАА

Доналд Трамп Нэгдсэн улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь АНУ, Хятадын хоорондох худалдааны дайны эхлэл болсон гэж олон улсын шинжээчид үздэг. Учир нь тэрбээр сонгуулийн мөрийн хөтөлбөртөө татварын тухай дурьдсан билээ. БНХАУ-ын хувьд “win win diplomacy” буюу бүхий л улстай харилцан ашигтай ажиллах зорилго тавьсан. Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртэй ихэнх талаар холбоотой байв.

Худалдааны дайны эхэн үед АНУ, Хятад хоёрын бие биенийхээ эсрэг хэрэгжүүлж байсан стратегийн төлөвлөгөө бүтэлгүйтсэн. Дональд Трампыг хурууны үзүүрээр хуурч дөнгөнө гэж үзэж байсан Бээжин шахалт дарамт үзүүлж, харин гаалийн татвараа өсгөж эхэлмэгц Хятадын тал бууж өгнө гэж тооцоолсон Вашингтон хоёул алдаа гаргав.

АНУ, Хятадын худалдааны хэлэлцээний ээлжит үе шат эхлэхийн өмнө буюу дөрөвдүгээр сарын эхээр Вашингтоны эрх баригчид “гэрээг тун удахгүй байгуулна” гэж мэдэгдэж байв. “Хэрвээ Хятад улс бүгдийг засч залруулна гэж амлах байсан юм бол ер нь анхнаасаа худалдааны дайн өдөөх шаардлага байсан юм уу” гэж “Нью-Йорк таймс” сонинд бичсэн билээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 6-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хятадын төлөөлөгчид хэлэлцээний сүүлчийн мөчид дахин тохиролцоо хийхээр оролдож байсан учраас үүнийх нь төлөө тэднийг шийтгэх нь зүйтэй” гэж мэдэгдсэн билээ. Мөн сарын 10-ны өдөр тэрбээр хэлсэн ёсоороо Хятадын 200 тэрбум ам.долларын экспортын бараанд ногдуулах татварыг 10-25 хувь болгож өсгөх шийдвэр гаргасан юм.

Хятадын эрх баригчид ёс журамтай, эелдэг байхыг эцсийн мөч хүртэл хичээж, хэлэлцээг зогсоох шалтгаан алга гэж мэдэгдэж байв. Хэлэлцээнд Хятадын төлөөлөгчдийг удирдан оролцож буй Шадар сайд Лю Хэ төлөвлөснөөс нэг өдрийн дараа АНУ руу нисэв. Гэвч тус сарын 10-ны өдөр болсон хэлэлцээ ердөө 90-хөн минут үргэлжилж, хугацаанаасаа өмнө дууссан. Хэлэлцээг үргэлжлүүлэх дараагийн өдрийг ч товлоогүй юм.

Тухайн үед Лю Хэ  “хэлэлцээ дуусаагүй, бүх зүйл хэвийн үргэлжилж байгаа бөгөөд аливаа нарийн түвэгтэй хэлэлцээнд багахан хэмжээний асуудал үүсэх нь байдаг л зүйл” гэж мэдэгдэж байв.

Талуудын хооронд санал зөрөлдөөн үүсгэж буй ямар гол асуудлууд юу байв?

  1. Хэлэлцээнд гарын үсэг зурахын тулд сүүлийн нэг жилийн хугацаанд АНУ-ын талаас ногдуулсан бүх татварыг цуцлах ёстой гэсэн болзлыг Хятадын тал тавьсан.
  2. 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд Аргентинд хоёр улсын удирдагчдын хийсэн тохиролцооны асуудал дээр Бээжин, Вашингтон хоёр нэлээд санал зөрөлджээ. Хоёр удирдагчийн уулзалтын дараа Цагаан ордны цахим хуудсанд нийтэлсэн мэдээлэлд “Хятадын тал худалдааны тэнцвэргүй байдлыг арилгахын тулд АНУ-аас эрчим хүч, хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авахыг зөвшөөрсөн” гэж дурджээ. Энд мөн оюуны өмчийн асуудал ч яригдсан. “Барууны технологийг хулгайлахад” чиглэсэн төрийн дэмжлэг бүхий бодлого байдаг гэдгийг хятадууд эрс няцаасан билээ. Харин технологийн хулгай гарч байгаа гэдгийг Трампад ойр байдаг эдийн засагчид болох Майкл Пиллсбэри, Питер Наварро нар хэлсээр байсан юм. Хятадын зах зээлд ажиллах хүсэлтэй гадаадын компаниудаас технологио өгөхийг шаардаж байгаагаа Бээжин асуудал үүсгэлээ гэж үзээгүй.
  3. Лю Хэ-гийн ярьснаар, хэлэлцээний текст “тэнцвэргүй” байгаа нь “нэр төрөө хадгалан үлдэх” боломжийг талуудад олгохгүй байсан явдал. Өөрөөр хэлбэл, худалдааны дайн өрнөсөн сүүлийн арван сарын хугацаанд асуудлуудыг бүхэлд нь хийсвэр байдлаар хэлэлцэж ирсэн бөгөөд одоо энэ бүхнийг бичгэн хэлбэрт оруулж, хоёр орны удирдагчид гарын үсэг зурснаар заавал хэрэгжүүлэх баримт бичиг болгох ёстой ч асуудал үүсчээ.

Дэлхийн эдийн засагт олон зуун тэрбум ам.долларын хохирол учруулсан худалдааны “дайн”-аа түр зогсоож, эвлэрэл тогтоохоор энэ арванхоёрдугаар сард АНУ, Хятад хоёр шийдвэрлэв. Ерөнхийлөгч Дональд Трамп завсрын энэхүү мини хэлцлийг ялалт гэж нэрлэж буй бол өрсөлдөгчид нь түүнийг “бууж өгсөн” гэж дүгнэсэн юм.

Хэлэлцээр байгуулна гэдгийг нэгэнт зарласан, гэхдээ ирэх нэгдүгээр сард түүнд гарын үсэг зурна гэж талууд найдаж байна. Трамп ба Хятадын хооронд хийж байсан иймэрхүү хэлэлцээнүүд сүүлчийн мөчид нэг бус удаа бүтэлгүйтэн тасалдаж байсан билээ.

Эвлэрэл тогтоох тодорхой нөхцлүүдийн талаар бид зөвхөн америкчуудын амнаас л сонсч байна. Тэдний батлан ярьж буйгаар, Хятадын тал ойрын хоёр жилийн хугацаанд АНУ-аас худалдан авах бараа, үйлчилгээний хэмжээгээ 200 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх /дайн эхэлсэн 2017 онтой харьцуулахад/ амлалт өгчээ. Үүний хариуд АНУ-ын тал Хятадаас импортолж буй бараанд ногдуулсан зарим татвараа бууруулж, арванхоёрдугаар сарын 15-наас хойш шинээр татвар оноохгүй гэдгээ мэдэгдэв.

Энэхүү мини-хэлцэл нь Хятадтай хийж буй худалдаанаас АНУ-ын хүлээж буй асар их алдагдлыг бууруулж, сөргөлдөөн дэгдэх болсон шалтгаан, уур амьсгалыг зөөлрүүлэх явдал юм. Гэхдээ маргаантай гол асуудлууд шийдэгдэлгүй хэвээр үлдсэн.

Хятадын тал оюуны өмчийг хамгаалах, валютын ханшаар манипуляц хийхээс татгалзах, санхүүгийн үйлчилгээний зах зээлийг либералчлах тал дээр тодорхойгүй бүрхэг үүрэг амлалтууд авчээ. Харин гол асуудлууд болох АНУ-ын технологийг хулгайлж буй явдал, Хятадын тал дотооддын компаниуддаа татаас олгож байгаа тухай асуудлууд анхаарлын гадна үлдэв.

Энэ нь худалдааны дайн үргэлжлэх нь гарцаагүй гэдгийг харуулж байна. Импичментэй зэрэгцээд худалдааны дайны тухай сэдэв нь 2020 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдохыг хүсч буй Трампын сонгуулийн кампанит ажлын нэгэн чухал "фон" байна гэж ВВС мэдээлсэн юм.

Трамп засгийн эрхэнд гарсныхаа дараа АНУ-ын гол түншүүд болох Хойд Америк дахь хөршүүд, Европын Холбоо болон Хятадын эсрэг худалдааны дайн өдөөсний уршгаар дэлхий дахинд 700 тэрбум долларын хохирол учирсан гэх тооцоог Олон улсын валютын сан хийжээ.

“Хэлцлийн эхний томоохон үе шатны талаар бид Хятадтай тохиролцож чадлаа. Хоёрдахь шатны хэлэлцээг 2020 оны сонгуулийг хүлээлгүйгээр нэн даруй эхлүүлнэ. Энэ бол бүгдийнх нь хувьд маш гайхамшигтай тохиролцоо. Баярлалаа!” гэж Трамп бичсэн билээ.

Бээжингийн хийсэн буултын хариуд Трамп Хятадын 160 тэрбум долларын бараанд ногдуулах татварыг арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн нэмэгдүүлэхээр төлөвлөж байснаасаа татгалзсан. Түүнээс гадна Хятадын 120 тэрбум долларын бараанд ногдуулсан 15 хувийн татвараа хоёр дахин бууруулна гэж амлав. Харин 250 тэрбумын бараанд ногдуулсан 25 хувийн татвар хүчинтэй хэвээр байх юм.

БЭЛТГЭСЭН: Д.ЭРДЭНЭТУЯА


ДОНАЛЬД ТРАМП ИМПИЧМЕНТЭД ОРСОН АНУ-ЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ

Тэрбумтан, бизнесмен Дональд Трамп 2016 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар Нэгдсэн улсын 45 дахь төрийн тэргүүн болсон. Түүнийг Цагаан ордны тэргүүнээр ажиллах хугацаанд АНУ-д дөрвөн сая орчим ажлын байр шинээр бий болжээ. Энэ нь нэгдсэн улсын түүхэнд хамгийн олон америкчууд ажилтай болсон засаглал байв. Дональд Трамп АНУ-ын эрх ашгийг эн тэргүүнд тавих бодлого баримтлан шударга бус худалдааны гэрээнүүдийг цуцлан, заримыг нь илүү дээр нөхцөлтэйгөөр шинэчлэн байгуулсан. Мөн Хятад улстай олон жил алдагдалтай явж ирсэн худалдааны нөхцөл байдлыг өөрчлөхөөр гаалийн тарифыг нэмэгдүүлснээр хоёр орны хооронд худалдааны дайн эхэлсэн. Умард Атлантын цэргийн эвсэл (NATO) болон холбоотон орнуудад үзүүлж буй цэргийн хамгаалалтад бусад орны гаргаж буй төсвийг нэмэгдүүлэхийн төлөө ажилласан. Улмаар “NATO” байгууллагын гишүүн орнууд 2016 онтой харьцуулахад цэргийн зардалдаа нэмэгдүүлж, нийт 69 тэрбум ам.долларыг гаргаж байна.

Тэрбээр хилийн хамгаалалтыг чангатгаж, хууль бус цагаачлалтай тэмцэх ажлыг хэрэгжүүлсэн. Гадаад харилцааны бодлогын хувьд Хойд Солонгостой цөмийн хөтөлбөрийн хэлэлцээг эхлүүлсэн боловч хараахан амжилтад хүрээгүй байна. Дээрх шийдвэрүүдээс харвал Дональд Трамп бол шийдэмгий Ерөнхийлөгч. Гэвч түүнийг огцруулах ажил өнгөрсөн оноос эхэлж, сүүлийн хэдэн сар эрчимжсэн юм. Дональд Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ОХУ-аас дэмжлэг авсан гэх хардлага өндөр байсан ч батлагдаагүй. Тэгвэл Дональд Трампын импичментийг явуулахын тулд Цагаан ордноос түүний Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй долдугаар сарын 25-нд утсаар ярьсан протоколыг нийтэд ил болгосон юм. Утасны ярианы агуулга нь тэрбээр Украины Ерөнхийлөгчийг шахалт, дарамт үзүүлэх замаар ирэх 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын өрсөлдөгчдийн нэг Жое Байденыг харлуулахыг оролджээ. Энэхүү ярианд Дональд Трамп нь АНУ-аас Украинд үзүүлэх 400 сая ам.долларын цэргийн тусламжаар Зеленьскийг “хахуульдаж”, удахгүй түүнийг Цагаан ордонд хүлээн авч уулзахаа амлажээ.

Дональд Трамп ирэх 2020 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд улиран нэр дэвшихээ өнгөрсөн зургадугаар зарласан юм. Эцэст нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүд энэ арванхоёрдугаар сарын 19-нд Дональд Трампыг эрх мэдлээ урвуулан ашигласан болон Конгрессын үйл ажиллагаанд саад учруулсан гэх хоёр үндэслэлээр буруутган импичмент явуулсан. Ийнхүү Дональд Трамп нь Нэгдсэн улсын түүхэнд импичмент буюу гэм буруугаа хууль тогтоогчдоор хэлэлцүүлсэн гурав дахь Ерөнхийлөгч болсон. Трампын импичментийг Төлөөлөгчдийн танхимын олонх нь дэмжиж, түүний гэм буруутай эсэхийг Сенатын танхимд ирэх нэгдүгээр сард хэлэлцүүлэхээр болсон юм. Сенатын танхимын гишүүдийн гуравны хоёр буюу 67 хувь нь импичмент явуулахыг дэмжвэл Трампыг огцруулах эсэхээр дахин санал хураана. Энэ удаад Сенатын танхимын гишүүдийн гуравны хоёр нь дахин Трампын эсрэг санал өгвөл тэрбээр суудлаасаа огцорч, дэд ерөнхийлөгч түүнийг орлох аж. Улмаар ерөнхийлөгчийн гэм бурууг хэлэлцэх асуудал шүүхийн шатанд шилжих боломжтой.

БЭЛТГЭСЭН: Б.АНХТУЯА


ПУТИНЫ ЗАСАГЛАЛЫН 20 ЖИЛ: ЕВРОПЫН ХҮЧ СУЛАРЧ, ОХУ СЭРГЭЖ ЭХЛЭВ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины улс төрд ажилласны 20 жилийн ой өнгөрсөн наймдугаар сард тохиов. Түүнийг 1999 оны наймдугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцин дөрөв дэх ерөнхий сайдаараа томилсон юм. Тухайн үед Владимир Путин нийтэд танигдаагүй нууц албаны мэргэжилтэн байв. Владимир Путин өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр удаа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон ба 2024 оныг хүртэл Кремлийн тэргүүнээр ажиллана. Путины засаглалын хугацаанд олон улс дахь ОХУ-ын хүч сэргэж, Европын нөлөө суларсан гэж ажиглагчид дүгнэж байна. Африкийн өлсгөлөн ядуурал, Ойрхи-Дорнодын зөрчил тэр дундаа Сири, Йемений дайнаас зугтан олон зуун мянган хүн АНУ, Европ руу дүрвэж, цагаачлалын хямрал үүсгэсэн. Мөн Унгар, Итали зэрэг улсуудад популист улстөрчид засгийн эрхэнд гарч, Их Британи Европын холбооноос гарах шийдвэр гаргасан зэрэг нь Европын хүч сулрахад нөлөөлжээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсон нь Европын холбооны хүчийг сулруулж, Умард Атлантын цэргийн эвсэл (NATO)-г бутаргах, Вашингтоныг Европын холбоотнуудаас нь салгах Владимир Путины бодлогод нэмэр болсон гэж Пулитцерын шагналт Анне Апплебаум дүгнэн бичжээ.

Киевт 2014 онд төрийн эргэлт гарч, Оросын талыг баримтлагч ерөнхийлөгч асан Виктор Януковичийг суудлаас буулгасан зөрчлийг ашиглан Крым хойгийг Кремлийн эзэмшилд буцаан авсан. Украины зүүн хэсгийн Донецк, Луганск бүс нутгуудад салан тусгаарлах цус асгаруулсан зөрчил эхэлснээр ОХУ-аас хилийн бүсдээ цэргийн хүчээ зузаатган сүрийг үзүүлсэн ба энэ хооронд Крым хойгт Кремлийг дэмжигчид бүх нийтийн санал асуулга явуулан Москвад нэгдэх шийдвэр гаргасан юм. Крым хойгийн бүх нийтийн санал асуулгын үр дүнд Европын гүрнүүд хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй учир ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьсан юм.  Европын холбооны эдийн засгийн хориг арга хэмжээ ОХУ-ын эдийн засагт цохилт болсон боловч дотоодын үйлдвэрлэлээ сэргээхэд нь түлхэц болсон ба урт хугацаандаа Европт ч ашиггүй гэж ажиглагчид дүгнэсэн. ОХУ-ын эдийн засаг хүндэрч, амьжиргааны түвшин доройтож байгаа нь Путины рейтинг унахад нөлөөлжээ. ОХУ-ын эдийн засгийн хямралд Европын холбооны эдийн засгийн хоригоос гадна газрын тосны үнийн уналт зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн.

Сирид 2011 оны хавар иргэний дайн эхэлснээс хойш 10 сая гаруй хүн дүрвэж, 500 мянган хүн амь үрэгдсэнийг олон улсын хүний эрхийг хамгаалдаг байгууллагууд мэдээлжээ. АНУ тэргүүтэй Барууны орнууд Сирийн засгийн эсрэг тэмцэгч, босогчдыг дэмжин иргэний дайнд хөндлөнгөөс оролцсон ба  иргэний дайныг далимдуулан хүчээ авсан “Исламын улс” террорист бүлэглэлийн эсрэг тэмцжээ. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2017 онд Исламын улс бүлэглэлийн эсрэг цохилт өгөх нэрийдлээр Сирид цэргээ оруулан, агаарын цохилт өгснөөр богино хугацаанд иргэний дайны нөхцөл байдлыг өөрчилж, ялагдаж байсан ерөнхийлөгч Башар аль-Ассадын хүчийг сэргээж өгсөн юм.

ОХУ нь засаглалынхаа хугацаанд Европын холбооны байгалийн хийн хэрэгцээнд хяналтаа тогтоохоор ажилласан. ОХУ-ын Газпром компани нь Европын байгалийн хийн хэрэгцээний 30 хувийг хангадаг бөгөөд үүний 15 хувь нь Украины газар нутгаар өнгөрдөг. ОХУ нь Европт үндсэн дөрвөн сувгаар хий нийлүүлж, Өмнөд урсгалыг өргөтгөж, “Турк урсгалыг” шинээр барьж байна. Үүний зэрэгцээ ОХУ-аас Хятад руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих ажлыг гүйцэтгэж байна. ОХУ-ын "Газпром” болон  Хятадын CNPC компанийн хооронд байгуулсан гэрээгээр зүүн чиглэлийн «Сибирийн хүч» дамжуулах хоолой 2019 оны 12 дугаар сараас эхлэн жилдээ 38 тэрбум шоо метр  хий нийлүүлнэ гэж тооцсон. Харин баруун бүсийн  "Алтай”  шугам нь Баруун Сибирийг Хятадын баруун хойд бүстэй холбосон 2600 км урт шугам бөгөөд  30 жилийн хугацаанд  жилд 30 тэрбум шоо метр хий нийлүүлэх аж. Харин гурав дахь шугам нь Монгол Улсаар дамжих магадлал яригдаж байна.

БЭЛТГЭСЭН: Б.АНХТУЯА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2019-12-31 66.181.187.181

Хогийн х*******н хоол болохоо мэдэж бна уу сэтгүүлч нэртэй мануухай минь ээ хятад биднийг шууд залгих аварга хар могой тэдэнд долигносон үгүй 2 дүндээ дүн.Оросын хүчинд Монгол байгааг хятадын цэргийн шинжээчид ил тод нуухгүй ярих болсон.Ер нь х***а Монголоос юунаас нь айх вэ дээ гэцгээж бна өмхий гамингууд үнэндээ тийм шүү дээ Монголчууд минь.

Avatar

Уншигч 2019-12-31 203.91.115.43

Хэт их хужааг магтан дуулах болжээ.

Avatar

Ard tumen 2019-12-31 24.46.100.17

Hyatadiig surtalchilsan,YEAh doosh hiisen…fake news b.a
1.Hong Kong t Ardchilal ylaagui,temtsseer b.a,tiim hurdan Hyatag tefniig tavihgui ee,…magadgui,hezee ch jinhene ardchilal bhgui bolovuu
2.Trump d hiij bui sain ym bas ih bii,asuudal ,impeachment duusaagui b.a
Sain sudalj,unen medee bich,ard tumniig b** bas!

Avatar

Зочин 2019-12-31 202.21.108.212

Дэлхийн дахинд өрнөсөн үйл явдал биш Хятадын магтан дуулал дээр Орос, Америк 2 нэмэгдэж.

Avatar

Би 2019-12-31 118.70.170.139

Эхний мэдээ уншаад л бүр сонирхолгүй болчих юм. 2020 онтой талууд гарын үсэг зурна гэж юугаа донгосоод байгаа юм бэ. Мэдээний найруулгаа хянаж бай л даа. Ард түмэн, уншигчидаа хүндэлж бай л даа.

Avatar

BATALGAATz/z/oc,xamaaraxgyi baix.chendtli 2019-12-31 64.208.156.226

SHUDARGA,

Avatar

Зочин 2019-12-31 64.208.156.226

xaldvar abbal tolgoi ubdux,
virusnii xaldvar xul xabdax.-BATALGAAT,YARALTAI

Avatar

GADNIIXNIIG DEMJIXGYI BAIX,zz,boloj,-XORIG 2019-12-31 64.208.156.226

eldeb yumand,byy dyrla UBCHTEI XOOL _UND BAIGAA.

Avatar

blr xognyyd ergeed gai bolox yum, AIMSHIGTAI XALDVARTIIN ABGAI. 2019-12-31 64.208.156.226

XYATDUUD ZZ,xeldeg gazart ni gomdloo baragdyylj XOPIG.

Avatar

oyd,xeldeg gazart ni yaraltai charlaj baigaarai.auylgyi baidliin xyreend 2019-12-31 64.208.156.226

abtysand syyx gesen abtys baaz Xylgailsan bn. TYMBGER NYYRT INDXBIET ubchin.
(tom nydtei abgai-TYMBGER NYYRTEI XORIG)
oyd negdyyleed baisan Xylgaich EBR sain xarxaar oor xyn bolood bna. SHILJILT,DUR TACHAALIIN xyazgaar gajyyral ayultai yum shig bna.
(end ataachid yrbagchid,shiljin ipegsed UBCHTEI UTUUD daiplaa.)

shiljixdee myytai,ajilchidtai NIILYYLJ BN shyy slecer,gydamjnii gyuilagchin sharyydtai,saixnaar,myyxaigaar xolij LOOZON BOLGOLOO.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж