Өнөөдрөөс хүйтний эрч сулрах ч эргээд чангарна

Хуучирсан мэдээ: 2019.12.31-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс хүйтний эрч сулрах ч эргээд чангарна

Өнөөдрөөс хүйтний эрч сулрах ч эргээд чангарна

Жавар тачигнаж, Монголын өвөл ямар хатуу болохоо харуулсаар байна. Өнгөрсөн долоо хоногт Завхан аймгийн Баянтэсд -48 хэм хүрсэн нь энэ өвлийн хамгийн их хүйтрэлт байлаа. Цаашид цаг агаар ямар байхыг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас тодрууллаа.  Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар өнөөдрөөс /2019.12.31/ эхлэн ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх аж. Харин ирэх нэгдүгээр сарын 25-наас хүйтрэх ажээ.


НЭГДҮГЭЭР САРЫН 4-НИЙГ ХҮРТЭЛ ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА

Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурын инженер М.Нарангэрэлээс ойрын өдрүүдэд цаг агаар ямар байхыг тодруулсан юм.

-Өнөөдөр/2019.12.31/ хүйтэн байдаг хэсэг буюу Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө урьд өдрүүдийнхтэй адил хүйтэн байна. Харин өдрийн цагаар хүйтний эрч сулрах төлөвтэй байна. Тухайлбал, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 28-33 градус хүйтэн байна.

Мөн мДархадын хотгороор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн байна.

Улаанбаатарт ч мөн адил шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 38-40 градус, бусад хэсгээр 30-32 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

Харин он гараад буюу нэгдүгээр сарын 4-нийг хүртэлх мэдээллээр цас орохгүй. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ДУНДААС ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

Ирэх нэгдүгээр сард буюу 2020 оны нэгдүгээр сард цаг агаар ямар байхыг Ус, цаг уур, судалгаа мэдээллийн хүрээлэнгийн цаг уурч Э.Доржпүрэвээс тодруулсан юм.

-2020 оны эхний сард цаг агаар ямар байх вэ?

-Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр зүүн болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, баруун аймгуудын зүүн талаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Тухайлбал, нэгдүгээр 10 хоногийн эхэнд хүйтний эрч бага зэрэг суларна. Гуравдугаар 10 хоногийн дундаас хүйтний эрч чангарна.

Тухайлбал, нэгдүгээр арав хоногийн эхээр Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн  хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 28-33 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, шөнөдөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна

Харин тунадасны хувьд зүүн болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, баруун аймгуудын баруун талаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим  байна. Нэгдүгээр 10 хоногийн сүү, хоёрдугаар 10 хоногийн эхэн болон дунд, гуравдугаар 10 хоногийн дунд хэсгээр нутгийн зарим газраар цас орж, шуурна.

-Олон жилийн дунджийн орчим гэдэг нь чухам хэдээс хэдэн хэм хүйтэн байна гэсэн үг вэ?

-Олон жилийн дунджаас харахад нэгдүгээр сард Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр 26-32, Говь-Алтай, Өмнөговь, Дундговийн ихэнх нутгаар, Баян-Өлгийн хойд, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дорноговийн өмнөд, Төвийн аймгуудын баруун өмнөд хэсгээр 12-18 хэм, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байдаг. Мөн энэ сард Ховдын өмнөд, Увс, Завхан, Булганы ход, Хөвсгөлийн баруун хэсэг, Сэлэнгийн ихэнх нутгаар 2-4 мм, бусад нутгаар хоёр мм хүртэл цас ордог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж