ОНЫ ХҮН: Хөх Монголын ХҮННҮ РОК | News.MN

ОНЫ ХҮН: Хөх Монголын ХҮННҮ РОК

Хуучирсан мэдээ: 2019.12.31-нд нийтлэгдсэн

ОНЫ ХҮН: Хөх Монголын ХҮННҮ РОК

ОНЫ ХҮН: Хөх Монголын ХҮННҮ РОК

Арванхоёрдугаар сарын 31. Он солигдох торгон мөч ирэхэд хэдхэн цаг үлджээ. Энэ л торгон мөчтэй зэрэгцэн “NEWS” агентлаг 2004 оноос эхлэн  жил бүр “Оны хүн”-ийг тодруулж ирсэн билээ. 2019 оны “Оны хүн”-ээр найман зууны дараа дэлхийг байлдан дагуулж буй Монгол эрсийг нэрлэж байна. Тэд бол Б.Дашдондогийн хөвгүүд The Hu.


“Арслан ирвээс алалдан уралдъя
Барс ирвээс байлдан уралдъя
Заан ирвээс жанчилдан уралдъя
Хүн ирвээс хүчилдэн уралдъя”.

Хү, хү, хү, хү. Ээтэн гуталтай найман монгол залуу амьсгалаа түгжиж, хөшингө байдалд орсон металл рокуудыг сэрээж, энэ цаг үеийн Чингисийн баатруудаар дуудуулж явна. Тэд үндэсний язгуур урлагаа, металл роктой хослуулан шив шинэ урсгалыг дэлхийд зарлан, Монголын шинэ экспортыг гадагшаа үйлдвэрлэж байна.

Найман зууны өмнө Их эзэн хаан Чингис дэлхийн талыг морин туурайгаар бөмбөрдөж явсан тэр жимээр Монголын рокууд "байлдан уралдаж" байгааг дэлхий нэгэнтээ хүлээн зөвшөөрчээ. Тэд хөх Монголын эрчүүд “зүрхэнд нүргэлж”, “бут ниргэж”, “галзуу авч” буйг гайхан биширсээр бас бичсээр.  Хү уран бүтээлээрээ байлдан дагуулахаас гадна дүр төрх, стиль имижээрээ ч ялгарч буй.

Хамтлаг найман хүнээс бүрдсэн. Бүгд өөр өөрийн онцлог, дүр төрхтэй.  “The Hu”-г 2016 онд Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Дашдондог үүсгэн байгуулж, 2018 онд албан ёсоор  “Юу вэ, юу вэ, юу вэ” нэртэй анхны уран бүтээлээ цацаж байв. “Юу вэ, юу вэ, юу вэ” дуу 2019 оны зургадугаар сард youtube дээр 12.7 сая хандалт авсан анхны амжилтаар тэл дэлхийг шуугиулж эхэлсэн юм. Эндээс Б.Дашдондогийн хөвгүүд дэлхийд Хүннү рокийг хүлээн зөвшөөрүүлэх урт холын аяндаа гарцгаасан гэхэд болно.

Хүннү рокийг төрүүлэх, “The Hu”-г  байгуулах анхны санаагаа Б.Дашдондог аавынхаа нутгаас олсон гэдэг. Тэрбээр энэ тухайгаа “Аавынхаа нутагт очих үед надад төрсөн санаа юм. Би аавдаа, өвөг дээдэстээ зориулж нэг сайхан дуу хийх юм сан гэж бодож явсан. Тэр дууг яаж хийх вэ гэж бараг жил шахуу эргэцүүлсэн. Миний аавын төрсөн нутаг Ховд аймгийн Чандмань сум. Хөөмий, хархирааны эх нутаг. Маш эрчтэй, хийморьлог дуу хийх сэдлийг эндээс л олсон доо. Улмаар “The Hu” хамтлаг бий болсон” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан удаатай.

Хамтлагийнхан Хү нэрнийхээ талаар " Хүү, хүн, хүүхэн, хүүхэд, хүмүүн гээд бүгд “ХҮ” язгууртай. Эндээс  хамтлагаа The HU гэж нэрлэсэн. Нэрэн дээр гишүүд маш их санал зөрөлдсөн ч эцэстээ ингэж тогтсон" гэж тайлбарласан байдаг.

Хүннү рокуудын анхны цомгийн нэр “Гэрэг”.  Тэртээх Их Монгол Улсын нэрийн хуудас болж байсан “Гэрэг” цомог  “Billboard”-ийг тэргүүлсэн нь Монголын урлагийн ертөнцийн цоо шинэ, анхны амжилт байлаа.  Цомог “Wolf Totem”, “Yuve yuve yu”, “Shoog Shoog” зэрэг есөн дуунаас бүрджээ.

iTunes чартын рок дууны төрөлд The HU хамтлагийн “Wolf Totem” (Чонон сүлд) уран бүтээл нэгдүгээрт, “Yuve Yuve yu” (Юу вэ, юу вэ, юу) дуу нь тавдугаарт жагссан бий.  “Wolf Totem” дуу алдарт “The Queen” хамтлагийн “Bohemian Rapsody” уран бүтээлийг ардаа орхиж тэргүүлсэн нь The Hu дэлхийн чансаатай хамтлаг болсныг бататгасан нэг үзүүлэлт байв.  Гэхдээ "The Hu" дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байгааг хамтлагийн  продюссер онцолсон бий.

The Hu хамтлаг АНУ-ын 50 гаруй оронд 60 орчим тоглолт хийж, арванхоёрдугаар сарын 10-нд эх орондоо ирсэн юм. Тэдний "байлдан дагуулалт"-ыг төр засгаас үнэлж, Их эзэн Чингис хааны төрсөн өдрөөр Чингисийн одонгоор шагнасан бөгөөд тэд өчигдөр/2019.12.30/ шагналаа энгэртээ зүүсэн билээ.  Хү удахгүй Японыг, Европыг “эзлэх”-ээр бэлтгэлдээ орсон.

Монголын тал нутагт өссөн  хүннү рокууд монголчууд морин дэл дээр биш монгол урлагаар дэлхийг “эзэлж” болохоо харуулсан нь энэ цаг үеийн хамгийн том “байлдан дагуулалт” байлаа. Тэд Монголын урлагийн түүхийг шинээр бичиж байна.

ИНГЭЭД ҮЕ, ҮЕИЙН “ОНЫ ОНЦЛОХ ХҮН”-ИЙГ СОНИРХУУЛЪЯ.

2004 он: Долгорсүрэнгийн ДАГВАДОРЖ

2005 он: Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

2006 он: Миеэгомбын ЭНХБОЛД

2007 он: Мөнхбатын ДАВААЖАРГАЛ

2008 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ

2009 он: Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

2010 он: Сүхбаатарын БАТБОЛД

2011 он: Доржсүрэнгийн БОЛД

2012 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ

2013 он: Ринчиннямын АМАРЖАРГАЛ

2014 он: Батхуягийн МӨНГӨНТУУЛ

2015 он: Зандаахүүгийн ЭНХБОЛД

2016 он: Доржсүрэнгийн СУМЬЯА

2017 он: Халтмаагийн БАТТУЛГА

2018 он: Ухнаагийн ХҮРЭЛСҮХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mongol 2019-12-31 64.119.16.176

erhem duu nar taivshar. ene hun uneniig eguulsen bn. hu hamtlag shig baij mongol hun gedgee meder.

Avatar

Зочин 2019-12-31 103.26.195.143

Сvржигэнж егех болтой юмаа!!?? Ая сонсох дуртай хэдэн хvн сонсоо л биздээ! Дэлхийг дагууллаа ч гэх шиг!! ккк! Наад зах нь манай гариг дээр 4 тэрбум хvн амьдардагыг мэдэж байж хеерцеглемеер байгаам!! 2 тэрбум нь сонсоод байгаа бол дэвэлзэж болохюм!!

Avatar

mongol 2019-12-31 66.181.176.235

elbegdorjiig luivarchinaaraa onii ontsloh hun baijee gej oilgoj baina,munch uvaigui luivarchindaa mongoliig mini oirhi dornodiin dainii hold nervegdsen ard tumen shig bolgoson,mrd tumnii maani ovchin zovlon ,guilanchlal,hund baidliig ene hun bii bolgoson

Avatar

Эмгэн 2019-12-31 64.119.24.13

Төрийн тэргүүнүүд юу хийсэн болоод өөрсдийгөө шалгаруулдаг хэрэг вэ? Харин Түвшинбаяр, Ариунбаатар,Дагвадорж,Сумъяа, Мөнгөнтуул, "Хү" хамтлаг бол хүлээн зөвшөөрөгдөж бна. М.Энхболд, Элбэгдорж, Бат-үүл нар улсын хөрөнгөнөөс хир их идэж уусан хэргээр оны манлайлагч болж байгаа хэрэг үү???

Avatar

Зочин 2019-12-31 192.82.68.186

"Оны хүн- биш "оны хамтлаг" гэх нь зүйтэй биш үү???

Avatar

Зочин 2019-12-31 202.126.89.104

АНУ-ын 50 гаруй оронд гэчихжээ юмаа бодож бич сэтгуулчдээ?!!!

Avatar

Ц.Гочитский 2019-12-31 202.9.40.100

Залуус минь.Зарим тань Монголынхоо жаахан ч гэсэн гялайсан гялтайсан юманд их алергитах юмаа.Одоо чинь "ДОТОР" муутай юмнууд олширчихоо юу даа? Нохой,уяан дээрээс мордоод дахисан хүнийг гнйцэхгүй болохоороо Хуцаад үлдчихдэг дээ.Атаа хорсол гэж айхтар юм байх юм даа зайлуул.ХҮ хамтлагийн залуус дуу дуулж явсхаас биш лааз өшиглөж яваагүй л байх.Лааз биш БӨМБӨГ өшиглөвөл дутахгүй алдар нэр олно шүү л*****н хар лаазчингууд аа.

Avatar

333 2019-12-31 103.14.38.144

чингис хааны 9 өрлөг хамтлаг байвал ямар бэ, дэлхийд цуурайтаж л байг , монгол хүмүүс гайхагдах сайхан бна., гол нь даруухан ухаалаг, боловсролтой олон хэл сураарай, хэт мөнгө биш, монгол хүний жудаг, монгол хүний мөс чанар, чингис гэдэг хүн хэн байсан бэ гэдгийг та нараар төсөөлнө шүү. хүн нэрээ тогос өдөө гэдэг шүү. та бүхэндээ өндрөөс өндөр амжилт хүсье. аз ивээг та бүхнийг.

Avatar

Зочин 2019-12-31 192.82.67.187

Энэ хамтлаг нэрээ бодмоор юм. The Hu , ямар хэлэнд хэлмээргуй утгатай!

Avatar

Зочин 2019-12-31 192.82.72.249

BERDAM

Avatar

Зочин 2019-12-31 192.82.72.249

Odbayar nuuts ner Mendbileg, Tomorhuu yugaan medheb nmergui baahan buduun huuhen haanas oldog baina yugan medheb tag dulii nemergui amitan doo

Avatar

Зочин 2019-12-31 192.82.72.249

yugaan medheb Pureb nemergui dee hongor azarga bolood guiguul mori shig alga bolson doo

Avatar

Зочин 2019-12-31 192.82.72.249

Odbauar buyu Mendbileg ishuun yugaan yugaan medheb nemergui shdee huuhen medehgui. buduun huuhend durtai ym bailgui dee. yugaan medheb archaagui amitan bainale huuhen medehgui nemergui

Avatar

зочин 2019-12-31 66.181.166.196

Ийм заваан далдак юм бичихээ болио, манайхан л өөрсдөө сүржигнээд байгаагаас яг үнэндээ тэгэж их алдаршаад дэлхийг байлдан дагуулаад сүйд болоод байгаа юм байхгүй ш дээ, тэгээд ч оны хүн заавал сайн хүн, сайн үйлстэн байх албагүй байлгүй дээ, тэгэхээр ө***г Одбаяр ч юм уу, допинг Оюунболд ч байх боломжтой ш дээ, ялангуяа ө***г бол бас л саак байсан дөө

Avatar

Зочин 2019-12-31 211.36.149.240

Далдаак ч гэх шиг п***а чинь юу х уцаад

Avatar

Зочин 2019-12-31 66.181.161.99

гайхуулах ганц ч юмгүй, баастай бандааштай нусан чавхаа үг хэл бодож хуцаарай

Avatar

Монгол хүн. 2019-12-31 103.10.21.26

Энэ 2020 чи үхэж далд ороорой. Монголын минь 3 сая 300,000 мянган хүнээс нэг муу я*****с алга болжээ. Монголын амьдардаагаараа амьдарч нар манддагаараа мандах болноо.

Avatar

Монгол хүн. 2019-12-31 103.10.21.26

Энэ 2020 чи үхэж далд ороорой. Монголын минь 3 сая 300,000 мянган хүнээс нэг муу я*****с алга болжээ. Монголчууд бид амьдардаагаараа амьдарч, нар манддагаараа мандах болноо.

Avatar

yarij baij,xandlagaar, naizalj baij **** shyy,batalgaat 2019-12-31 64.208.156.226

downtown buyu xotiin tub- zaxdyy gazaraar gyilagchdiix ni amidraliig xarj baij BODIT DYR ZURAG

Avatar

Зочин 2019-12-31 192.82.67.155

ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДИЙН ЗАРИМ ОНЫ ХҮМҮҮСИЙН НЭРИЙГ ХАРСАН ЧИНЬ ГУТАРЧИХЛАА .

Avatar

болор 2019-12-31 88.125.80.192

сонин юм даа энэ жилийн оны хүнээр яах аргагүй л Одбаяр гэдэг хүн шалгармаар юм

Avatar

Зочин 2019-12-31 117.111.15.46

Hu HU HU HU HU HU HU HU HU HU 🤘🤘🤘🤘🤘🤘🤘🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🙌🙌🙌🙌

Avatar

Зочин 2019-12-31 83.97.157.201

Yag galzuu hvnii udriin temdeglel shig wm bichih wmaa. Jaahan daruuhan bj vgee zuv songoj hooson magtahaa boli l doo. Bitgii amjilt gargaj ehelj bgaa negendee bvv gai bol.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж