Серена Уильямс Леброн Жеймс нар аравны шилдэг тамирчид боллоо

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

Серена Уильямс Леброн Жеймс нар аравны шилдэг тамирчид боллоо

Серена Уильямс Леброн Жеймс нар аравны шилдэг тамирчид боллоо

Associated Press мэдээллийн агенлаг энэ аравны шилдэг  эрэгтэй, эмэгтэй тамирчдыг тодрууллаа. 1846 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй тус агентлагийн зүгээс энэ аравны шилдэг эрэгтэй тамирчнаар сагсанбөмбөгийн од тоглогч Лос-Анжелос Лэйкерс багийн довтлогч Леброн Жеймс тодорсон бол энэ аравны  шилдэг эмэгтэй тамирчнаар талбайн теннисний од Серена Уильямс нар тус тус тодорчээ.

Леброн Жеймсийн хувьд 2010-2019 оны  хооронд NBA-ийн аваргаар 2012, 2013, 2016 онуудад тус тус шалгарч 2010, 2012, 2013 онуудын “Улирлын үнэ цэнэтэй тоглогч”-оор тодорсон билээ. Мөн тэрбээр АНУ-ын шигшээ багтайгаа 2012 оны Лондонгийн олимпийн аварга болсон. Жагсаалтын хоёрдугаар байрт Америк хөлбөмбөгийн тоглогч Том Бреди болон усан сэлэлтийн амьд домог Майкл Фелпс нар жагсчээ.

Харин эмэгтэй шилдэг тамирчнаар шалгарсан Серена Уильямс 2010-2019 оны хооронд Австралийн Их Дуулгад 2010, 2015, 2017 онуудад, Францын нээлттэй тэмцээнд 2013, 2015 онуудад, Вимболдоны Их Дуулгад 2010, 2012, 2015, 2016 онуудад, Америкийн нээлттэй тэмцээнд 2012,2013,2014 онуудад түрүүлээд зогсохгүй  2012 оны Лондонгийн олимпийн ганцаарчилсан болон хосын төрөлд түрүүлсэн юм.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж