Манай улсын эрхтэн шилжүүлэн суулгах нийт мэс заслын 95 орчим хувь нь амьд, эрүүл донороос буюу эцэг нь хүүдээ, охин нь ээждээ, ах нь дүүдээ эд, эрхтнээ өгч буй.Энэ онд гэхэд л 50 гаруй хүний амь насыг аварчээ.
Монгол улсад анх удаа цусны бүлэг өөр, амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, одоо өвчтөний биеийн байдал сайн, эмчийн тогтмол хяналтад байгаа ажээ. Дэлхий дахинаа эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хүлээх хуудсанд бүртгэгдсэн өвчтнүүдийн 5-10% нь донорын хүрэлцээгүйн улмаас эмчилгээгээ хийлгэж чадалгүй нас бардаг байна. Тиймээс тархины үхэлтэй донороос эрхтэн авч шилжүүлэн суулгах нь хамгийн оновчтой сонголт байдаг.
Энэ бол Монгол улсад Донорын хууль батлагдаж, Эрүүл мэндийн яам, Улсын төв эмнэлгүүд, чадварлаг эмч мэргэжилтнүүдийн маань уйгагүй их хичээл зүтгэлийн үр дүн юм. Үүний үр дүнд олон эрдэнэт хүний амь насыг аварч, олон гэр бүлд элэг бүтэн аз жаргалтай амьдрал бэлэглэсэн эрүүл мэндийн салбарын том ахиц дэвшил гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ