Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

Тамирчнаас илүү хүн

Тамирчнаас илүү хүн

1984 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр. Огайо мужийн Акрон хотын эмнэлэгт 16 настай Глориа Мариэ Жэймс охин  өөрийн нэр дээрээ үлдэх амьдралынхаа хамгийн том эрдэнэсийг олсон. 16-хан насандаа ээж болон дэндүү том хариуцлагын эзэн болсон түүнийг асран халамжлах аав  ээж хамаатан садан төрөл төрөгсөд байсангүй.  Амьдралын эрхээр ганц хүүгийнхээ төлөө мөнгө олж болох бүгдийг хийж байсан түүнийг амьдрал ямар бэлгээр баярлуулахыг тэр зүүдлээгүй.  Багаасаа хэцүү саад бэрхшээлтэй тулгарсан түүний хүүд бурхнаас заяасан спортын авьяас, бие хаа, хандлага байлаа. Гэгээн Винсентийн ахлах сургуулийн сагсанбөмбөг болон Америк хөлбөмбөгийн од байсан Глориа Жэймсийн хүү 19 насандаа их сургуулийг алгасан  хурдан мөнгөтэй болж ээждээ дэм болохын тулд мэргэжлийн сагсанбөмбөгт орон  NBA-ийн 2003 оны драфтэд нэрээ өглөө.

2003 оны зургадугаар сарын 23-ны өдөр.

Нью-Йорк хотын Мэдисон Сквэр Гардэнд өөрсдийн хүсэл мөрөөдөл, зорилгодоо хөтлөгдсөн 72 өсвөрийн тамирчдын  дундаас Глориа Жэймсийн ганц хүү  бусдаасаа онцгойрч ээжийнхээ төлөө зорилгодоо хүрэн мэргэжлийн тавцанд хөл тавьсан анхны өдөр нь байлаа. Түүний хүүгийн цагаан хослолтойгоо комиссар  Дэвид Стөрний зүг алхаж байгаа нь хэзээ ч мартагдахгүй. Тэр үйл явдлаас хойш түүний хүү сагсанбөмбөгийн спортыг 16 дах жилдээ ноёлж байна.

2012 оны зургадугаар сарын 21-ны өдөр.

Глориагийн хүү хэдийнэ сагсанбөмбөгийн нүүр царай болон өөрийнхөө анхны аваргын бөгжийн төлөө дахин нэг удаа финалд гарч ирлээ. Өнгөрсөн жилийн финалд Даллас Маврикс багт хожигдсон түүнд энэ удаа ухрах зам үгүй. Энэ л өдөр Глориагийн балчир хүү багаасаа ээждээ ярьдаг байсан агуу мөрөөдлөө биелүүлэн түүний өмнө зогсч байгааг хараад өөрийн эрхгүй нулимс нь асгарч байлаа.

Багаасаа ээжтэйгээ хамт хонох газар хайн өдөр бүр тэнүүчилдэг байсан жаал хүү одоо бол дэлхийн хамгийн их ашиг орлого олдог хамгийн шилдэг тамирчин. Тэр бол More than an athlete буюу тамирчнаас илүү хүн болсон түүний хүү Леброн Раймонэ Жэймс өнөөдөр 35 настай золгож байна. Акрон хотын унаган хүү тэрбээр өдгөө тус хотынхоо төлөө сургууль, сайн дурын байгууллага, оюутнуудын сургалтын зардал гээд хийгээгүй зүйл үгүй билээ.

Б.МӨНГӨНТАМИР

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж