
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 38.2, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.1 дэх заалтын дагуу ИНЕГ-ын өнгөрсөн оны жилийн эцсийн санхүүгийн байдалд аудитын шалгалт хийжээ. Тус газрын тайлан, үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан болон холбогдох бусад тайланд тодруулгад хийсэн төрийн аудитын дүгнэлт гарсан байна. Аудиторын дүгнэлтээр бол "Иргэний нисэхийн ерөнхий газрын өнгөрсөн оны эцсийн санхүүгийн байдал, мөнгөн гүйлгээний тайланд ноцтой зөрчил илрээгүй байна.
Н.Түвшин