Хоёр настай хүүг дурсч өнөөдөр гэрэлт зул өргөнө | News.MN

Хоёр настай хүүг дурсч өнөөдөр гэрэлт зул өргөнө

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

Хоёр настай хүүг дурсч өнөөдөр гэрэлт зул өргөнө

Хоёр настай хүүг дурсч өнөөдөр гэрэлт зул өргөнө

Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Хэнтий аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран өнөөдөр /2019.12.30/ Хэнтий аймгийн Хэрлэн суманд энэ сарын 20-ны өдөр гарсан аймшигт хэргийн золиос болсон хоёр настай хүүгийн хойчийн буянд зориулж, гэрэлт зул өргөх юм байна.

Энэхүү зул өргөх ёслолыг муу муухай зүйл энэ онтойгоо үлдэж, цааш цаашдаа дахин давтагдахгүй байхыг хүсэж, оройн 17:00 цагт Шадавдаржаалин, Гүндүгаварлин хийдтэй хамтран Чингисийн талбай дээр хийхээр төлөвлөжээ.

Хэргийг сануулахад, энэ сарын 20-ны өдөр хойд эцгийнхээ гарт хоёр настай хүү амиа алдаж, ой гарантай дүү нь эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тодруулбал, хамтран амьдарч байсан эмэгтэйнхээ хөвгүүдийг зодож, том хүү болох хоёр ой 11 сартай С хүүгийн амь насыг хөнөөжээ. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт хүүхдүүдийн хойд эцэг гэгдэх Х-г холбогдуулан саатуулан шалгаж буй юм. Сэжигтэн Х нь 23 настай. 2013, 2015, 2017, 2018 он буюу сүүлийн зургаан жилийн хугацаанд зургаан удаа ял шийтгэл эдэлж байсан нэгэн аж. Тодруулбал, хулгай, дээрэм, залилан, хүчингийн хэргээр яллагдаж байсан тэрбээр хамгийн сүүлд хүчингийн хэргээр шүүхээс ял сонсож, ялаа эдэлж байгаад, 2019 оны зургадугаар сард суллагдсан байна.

Хэрэг гардаг өдөр сэжигтэн найзын хамтаар хүүгийн ээжтэй гэрт нь архидан согтуурч, ууж байсан архи нь дуусч, тэднийг архинд явсан хойгуур нь хүүг зодож хөнөөгөөд, орж ирэхэд нь унтуулсан хэмээн худал хэлжээ. Хэргийн улмаас хоёр настай хүү эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Анхан шатны үзлэгээр элэг нь бяцарч нас барсан байж болзошгүй онош гарчээ. Хойд эцэгтээ зодуулсан ой гурван сартай хүү одоогийн байдлаар биеийн байдал нь сайн биш аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шоронгоос гарахад нь сэтгэцийг нь сайн шалгаачээ 2019-12-30 43.228.129.131

Байнга гэмт хэрэг хийнэ гэдэг сэтгэцийн эмгэгтэйг л харуулж байна

Avatar

Зочин 2019-12-30 202.179.26.50

Нөхөрт дуртай алмас эх нь яасын

Avatar

Зочин 2019-12-30 59.153.113.157

Condom heregletsgee

Avatar

Зочин 2019-12-30 202.9.40.123

Хойд эцэг ньжил болгон яла аваад байдаг. Шоронд явдаггүй юм уу. Тэнсээд байдаг юм байхдаа. Тэр новшийг насаар нь хорих хэрэгтэй

Avatar

RockStar 2019-12-30 202.131.229.146

Ter hoid aav ni GTA yumuu haishaa yum LOL

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж