Иргэдэд “ЗИЛ-131” автомашинаар сайжруулсан түлш түгээж байна | News.MN

Иргэдэд “ЗИЛ-131” автомашинаар сайжруулсан түлш түгээж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

Иргэдэд “ЗИЛ-131” автомашинаар сайжруулсан түлш түгээж байна

Иргэдэд “ЗИЛ-131” автомашинаар сайжруулсан түлш түгээж байна

Нийслэлийн өндөрлөг 25 цэгт машин явах боломжгүй, халтиргаа гулгаа ихтэй нөхцөл байдал үүсээд буй учраас түлшээ гэртээ хүргэх боломжгүй хүүхэд, ахмад настнуудын гэрт түлш буулгах ажил үргэлжилж байна. Тодруулбал, хотын өндөрлөг газар аж төрж буй иргэдэд сайжруулсан түлшээ татахад нь туслах зорилгоор 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн туулах чадвар сайтай, 20 гаруй (ЗИЛ-131) автомашинаар түлш түгээж эхэлжээ.

Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өнгөрсөн долоо хоногт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллах үеэрээ дээрх үүргийг өгсөн билээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатарын мэдээлснээр, сайжруулсан түлш савлах ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг дайчлан цалинтай ажиллуулах шийдвэр хэрэгжүүлж байгаа аж. Мөн нийслэлийн өндөрлөг цэгүүдэд түлш хүргэхэд ЗХЖШ-аас туулах чадвар сайтай автомашинаар тусламж үзүүлэх чиглэлийн дагуу 27 (ЗИЛ-131) автомашинаар түлшний түгээлтийг хийж буй юм байна.

Түлш түгээлт хүйтний эрч сулрах хүртэл үргэлжлэх ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-12-30 202.179.8.4

Сайхан машин шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж