Ирэх 2020 онд Европын хөлбөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээний гурван тоглолт Орост зохиогдох юм. Уг тэмцээний бэлтгэл ажлын хөтөлбөр, шаардагдах санхүүжилтийг ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн Баасан гаригт /2019.12.27/ баталлаа.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг Спортын яам хариуцах ажээ. Тэмцээн зохиогдох дэд бүтцийн байгууламжуудын бэлэн байдлыг хангах, тэмцээнтэй холбоотой олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлуудыг хөтөлбөрт багтаасан байна. Санхүүжилтийг холбооны төсвөөс гадна тэмцээн зохиогдох Санкт-Петербург хотын төсвөөс гаргах юм.
Хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 3,541 тэрбум рубль шаардагдаж байна.
UEFA2020 тэмцээн 2020 оны зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 12 хүртэл Европын 12 хотод кохиогдох бөгөөд үүнээс гурван тоглолт нь Санкт-Петербург хотод болох юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ