Оросын од болсон хөгшин дуучид тайзан дээр эргэн гарах болсныг үзэгчид тийм ч таашааж хүлээж авахгүй байгааг урлагийн шүүмжлэгч Сергей Соседов телевизийн НТВ сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тухайлбал, Оросын Примадонна гэгддэг Алла Пугачева өнгөрч буй 2019 онд тайзан зээр гарч хэд хэдэн удаа дуулсан төдийгүй бие даасан концертоо тоглосон. Алла 2009 онд урлагийн тайзаа орхиж байгаагаа мэдэгдсэн. Харин 2019 онд Алла 70 насны ойдоо зориулсан “Алла Пугачева. P.S.” тоглолтоо Москвагийн Кремлийн ордонд тоглосон юм.
Мөн арваннэгдүгээр сарын эхээр Алла Беларуссийн Минск хотноо болсон концертод оролцож Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогоос баглаа цэцэг, чихрийн набор хүлээн авчээ. Александр Лукащенко ийм бэлгийг Беларусьт зочилсон гадаадын хүндтэй зочдод өгдөг уламжлалтай.
Аллагаас гадна София Ротару, Николай Носков зэрэг одууд 2019 онд мөн тайзан дээр “эргэлдэх” болсон. “Тэднийг тайзан дээр харах их гунигтай санагдаж байна. Яагаад гэвэл тэд одоо залуугийнх шигээ эрч хүчтэй байж чадахгүй байгааг үзэгчид харж байна. Алла гэхэд тайзан дээр байхдаа арай ядан зогсч байна. Дуучид тайзан дээр сайхан, эрч хүчтэй харагдах ёстой, хэрвээ тэгж харагдаж чадахгүй бол тайзан дээр гарах хэрэггүй” хэмээн Сергей Соседов хэлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ