20 жил төрийн эрхийг барих хугацаандаа Владимир Путин ЗХУ задарсаны дараа унаад байсан Оросын нэр, нөлөөг сэргээж чадлаа хэмээн Bloomberg дүгнэсэн байна.
Оросын Хятадтай харилцах харилцааг зузаатгаж, Украины мэдэлд байсан Крымыг Орост нэгтгэж, Сири дэх үйл явцыг өөрчилж, НАТО-гийн гишүүн орон Турк улсад зэвсэг зарсан, Парисын “Нормандын дөрвөл”-ийн уулзалтын ерөнхий өнгийг тодорхойлсон зэрэг үйл хөдлөлийг онцгойлон дурджээ.
Гэхдээ хязгаарлагдмал санхүүгийн боломжийн хүрээнд Оросын геополитикийн нөлөөг тэлж чадсан нь Путины онцгой чадвар байлаа хэмээн дүгнэжээ. АНУ гэхэд батлан хамгаалах зардалд Оросоос хоёр дахин илүү хөрөнгө зараад Оросын хэмжээнд хүртэл нөлөөгөө тэлж чадсангүй хэмээн жишээ татсан байна.
Мөн ОХУ Ойрхи Дорнод, Африк тивийн улсуудад нөлөөгөө улам тэлсээр байгаа гэжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ