Дэлхийн хамгийн баян 500 хүний хэтэвч 2019 онд 1.2 их наяд ам.доллараар зузаарлаа. Тэдний одоогийн хөрөнгө 5.9 их наяд ам.долларыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бараг 25 хувиар өссөн байна.
Тухайлбал, Амазоны гүйцэтгэх захирал Жэфф Безос энэ арваныг дэлхийн хамгийн баян хүн гэх цолтой дуусгаж байна. Тэрбээр өнгөрөгч зун 23 настай эхнэр МакКэнзигээс салж багагүй мөнгө алдсан ч нийт хөрөнгө нь 116 тэрбум ам.доллараар тоологджээ. МакКэнзи Безоскоос салахдаа хөрөнгөнийх нь 25 хувь буюу 36 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгийг авч явсан ч зул сарын бэлгээ хайсан цахим дэлгүүр хэсэгчид Безогийн хөрөнгө эргэн босоход их нэмэр болсон бололтой.
Харин Майкрософт компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс хамгийн баян хүмүүсийн хоёрт бичигдсэн байна. Түүний хөрөнгө энэ жил 22.7 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 113 тэрбум ам.доллар болсон байна.
Мөн Францын тэрбумтан Бернард Арнаулт Билл Гейтсээс долоон тэрбумын зөрүүтэйгээр гуравдугаар байрт оржээ. Түүний хөрөнгө 2019 онд 36.5тэрбум ам.доллараар нэмэгдэж 106тэрбум ам.доллар болсон бол Кайли Жэннэр энэхүү жагсаалтад багтаж, дэлхийн хамгийн залуухан, өөрийн хүчээр баяжсан тэрбумтан гэгдэх болжээ. 22 настай Кайли энэ онд зөвхөн инстаграмаас л гэхэд 3.8 сая ам.доллар олсон гэнэ. Гэвч түүний эгч Кэндалл Жэннэр инстаграмаас 15.9 сая ам.доллар олжээ.
Жагсаалтын дөрөв болон тавдугаар байранд Варрен Бафет, Марк Зукерберг нар оржээ. Хэдийгээр энэ онд олон хэрэглэгч фэйсбүүкээс татгалзаж бусад цахим сүлжээг сонгосон ч Зукерберг энэ жил 27.3 тэрбум ам.доллар олж чаджээ.
ЭХ СУРВАЛЖ: UNILAD.CO.UK
Холбоотой мэдээ