Засгийн газрын хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Зарим иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэв
Олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмлээ. Тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэв. 1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгосон юм. Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг нэмлээ.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэв
Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой боллоо. Нэг сард төлөх шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгийн 10 хувь буюу сард 42 мянган төгрөг байхаар тогтоолоо. Шимтгэлээ хэдэн жилээр нөхөн төлөх нь тухайн иргэний сонголт байх юм. 1995-2019 онд шимтгэл төлж чадаагүй иргэд 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор үндсэн болон түр оршин суугаа газрынхаа Нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гаргах ёстой. Нийгмийн даатгалын байгууллага шимтгэл нөхөн төлөхтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг иргэдэд тухай бүр нь өгөх юм. 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн шимтгэлээ нөхөн төлнө гэсэн судалгаа гарсан байна.
Зочин 2019-12-30 103.229.121.218
Бүх тэтгэвэр нэмлээ гээд хошгоруулаад байсан. Ингэж хуурах хэрэггүй
Зочин 2019-12-30 66.181.182.140
Ажилласан жил, төлсөн НД-ын хэмжээгээр нь бодож нэмээч
Зочин 2019-12-30 66.181.182.140
Бүх тэтгэвэр нэмлээ гээд хошгоруулаад байсан. Ингэж хуурах хэрэггүй МАН-ынханы үнэн нүүр царайг харцгаа. Сонгуульд та нарт санал өхгүй. Худлаа амлаж хуурч мэхлээд болдог гэж бодож байгаа бол эндүүрэл. МАН-д саналаа өгвөл хууртана шүү МАН-д саналаа өгвөл хууртана шүү
Зочин 2019-12-30 66.181.182.140
Бүх тэтгэвэр нэмлээ гээд хошгоруулаад байсан. Ингэж хуурах хэрэггүй МАН-ынханы үнэн нүүр царайг харцгаа. Сонгуульд та нарт санал өхгүй. Худлаа амлаж хуурч мэхлээд болдог гэж бодож байгаа бол эндүүрэл. МАН-д саналаа өгвөл хууртана шүү
Иргэд 2019-12-30 103.9.89.18
Бүх тэтгэвэр нэмлээ гээд хошгоруулаад байсан. Ингэж хуурах хэрэггүй МАН-ынханы үнэн нүүр царайг харцгаа. Сонгуульд та нарт санал өхгүй. Худлаа амлаж хуурч мэхлээд болдог гэж бодож байгаа бол эндүүрэл. МАН-д саналаа өгвөл хууртана шүү
B 2019-12-30 192.82.66.173
tetgebree nemeech
Зочин 2019-12-30 202.9.46.174
Тэтгэвэр нэмэх нь бүү хэл авдаг ч үгүй хүн бна Заавал шүүхээр орж ажилласанаа тогтоолгох ёстой гээд хаалт тавьчихсан
Зочин 2019-12-30 202.9.46.42
БУСДЫГ НЬ ЯАХ БОЛЖ БНА СОНГУУЛЬ ДӨХӨЖ БАЙГАА ШҮҮ
nara 2019-12-30 103.29.144.172
tetgever hezee nemegdeh ve
иргэн 2019-12-30 202.179.27.226
хамгийн Бага гэчихжээ наана чинь Бага тэтгэвэр тогтоолгосон, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд чинь хамгийн бага буюу 310н төгрөгийн Тэтгэвэртэй Иргэд ш дээ, тэднийгээ Хаж байгаа юмуу, Энэ дэндүү Харгис байгаа юм биш үү, Тэд чинь адилхан МУ-ын Иргэд шүү дээ, Еврейчүүд биш шүү,
zochin 2019-12-30 192.82.66.173
tetgeberee bugdiig nemee
ИРГЭДЭЭС 2019-12-30 64.119.24.16
Ажилласан жил, төлсөн НД-ын хэмжээгээр нь бодож нэмээч !!!!!!!!!!!! Алийн болгон хавтгайруулж, ямар ч утгагүй юм хийх юм бэ ?
Зочин 2019-12-30 43.242.242.59
Бусад нь хэдэн хувиар тэтгэвэрээ нэмүүлэх болж байна вэ. Эсвэл огт нэмэхгүй болж байна уу. хэлж өгөөч ээ хүмүүс ээ
Баагий 2019-12-30 202.126.88.128
28 жил ажлаад 310. 21 жил ажлаад 310 ажилсан жил хамаагуй юмуу жаахан бодож тэтгэвэрээ нэмээчээ
G 2019-12-30 64.119.20.88
30 orchim jil suvilagchaar ajillaad 310000 tug tetgevertei shuu dee.ert tetgevert garsan humuus.arai bish uymaa.