
Ирэх есдүгээр сард 30 нас зооглох Яао өнгөрсөн улиралд бэртлийн улмаас тоглолтод оролцоогүй. Одоо түүний хувьд сүүлийн боломж нь энэ бөгөөд тэрбээр мөн “Рокетс” багтай хийсэн сүүлийн жилийн гэрээнийхээ дагуу тоглох гэж байна.
Яао ирэх сараас эхлэн контакттай бэлтгэлийг хийж эхэлнэ гэж найдаж байгаагаас гадна есдүгээр сарын дунд гэхэд бүтэн тоглолтонд оролцож, улмаар аравдугаар сараас эхлэн багийн бэлтгэлд өөрийгөө бэлэн болсон байна гэж найдаж байгаа аж.
Хэрэв Яао бэртлээс эргэн ирж, шинэ улиралд тоглохоор болвол урд өмнө нь хамтдаа талбайд гарч байгаагүй Брэд Миллер, Кэвин Мартин, Трэвор Ариза, Чэйс Бадинжер, Жордан Хилл, Жэрмайн Тайлор, Жаред Жеффрис рүүкий Патрик Патерсон зэрэг тоглогчидтой хамтдаа тоглох юм.
Тэгэхээр удаан хугацааны бэртлийн дараа шинэ багтайгаа нэгдэх хугацаа түүнд хэрэгтэй болох нь гарцаагүй. Гэвч Льюс Скола, Кайл Лоуриг “Хьюстон Рокетс” баг шинэ гэрээгээр авч үлдсэн нь Яаогийн сэтгэлийг бага ч гэсэн тайвшруулж байна.
Яао зөвхөн “Рокетс” багийн төвийн тоглогч биш, Хятадын сагсан бөмбөгийн үлгэр жишээ тамирчин. Түүнгүйгээр Хятадын баг ОУ-ын тэмцээнд төдийлөн хүчтэй биш байдаг.
Гэвч тамирчин болгон л зодог тайлах үе нь ирдэг. Энэ үе нь ирж байгаа гэдгийг тэр хэлээд 2012 оны олимпийн наадамд оролцоход маш бага найдлага бий гэжээ.
Score Studio