Улсын гуравдугаар эмнэлгээс хороолол өгсөх замд их хэмжээний шатахуун асгарсан мэдээлэл ирлээ. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад “Бид тухайн газрыг хамгаалалт авсан, газар дээр нь ажиллаж байна. Ойролцоогоор таван метр газарт нэг тонн бензин асгарсан. Бид асгарсан бензинийг шилжүүлж, арга хэмжээ авч байна” гэсэн хариулт өглөө. Бид удахгүй энэ талаар илүү тодорхой мэдээлэл хүргэх болно.
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:34 цагийн үед зам дээр их хэмжээний бензин асгарсан дуудлага иржээ. Энэ дагуу Нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид шуурхай ирж, яг одоо аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Хэрэг явдлыг албаны хүнээс тодруулахад, гэмтлийн эмнэлгээс хороолол замд замд бензинтэй цистерн машин зам өөд өгсөхдөө хүч суларсны улмаас арын чиргүүлээ мөргөжээ. Ойролцоогоор таван метр газар нэг тонн гаруй шатахуун асгарсан байна. Энэ үед жолооч асгарсан бензинийг өөрөө зогсоох гэж оролдож байгаад хоёр гараа хөлдөөж, гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоо ослын газрыг аюулгүй болгохоор Нийслэлийн онцгой байдлын 20 гаруй албан хаагчид тусгай бодис, элс цацаж байгаа аж.
Холбоотой мэдээ