21 мянга гаруй иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэв

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

21 мянга гаруй иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэв

21 мянга гаруй иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэв

Засгийн газрын өнөөдөр /2019.12.30/-ийн хуралдаанаар олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа. Уг тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх юм.

Монгол Улсад 1991-1994 оны хооронд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэн байгаа аж. Үүний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээр 21,2 мянган иргэний ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг ийнхүү 50 мянган төгрөгөөр нэмлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж