АНУ энэ онд бусад жилүүдийнхээс илүү олон халдлагын улмаас олон иргэнээ алдсан хэмээн судлаачид үзэж байна. "Associated Press"(AP), USA Today-ийн мэдээллийг боловсруулж үзэхэд АНУ-д энэ онд 41 халдлага болж, нийт 211 хүн нас баржээ.
Дөрвөөс дээш хүний амь хороосон үйлдлийг халдлага хэмээн үзэж буй бөгөөд энэ оны хамгийн том халдлага нь тавдугаар сард Виржиниа эрэг дээр 12 хүний аминд хүрсэн, наймдугаар сард Эл Пасод 22 хүн хөнөөсөн халдлагууд аж.
Нийт 41 хэмээн тоологдсон халдлагын 33 нь галт зэвсэгтэй байсан ба АНУ дотроо Калифорни муж хамгийн олон халдлага болсон муж хэмээн нэрлэгдэж байна. АНУ 2006 оноос хойш халдлагуудыг бүртгэн, тоолж байгаа бөгөөд энэ жилийнхээс өмнө 2006 онд хамгийн олон халдлага гарчээ.
2019 он хамгийн олон халдлага болсон жил хэмээн тооцогдож байгаа ч хамгийн олон хүний амь нас хохирсон жил нь 2017 он аж. 2017 онд 224 хүн нас барсны дотор АНУ-ын түүхэн дэх хамгийн том террорист халдлагуудын нэг болж, Лас Вегасын Фестивал дээр 59 хүн буудуулж нас барж байсан билээ.
Хамгийн хачирхалтай нь, халдлагуудын тоо ихэсч, хүн амины хэргийн тоо багассан байна хэмээн Миннесотагийн их сургуулийн профессор Жэймс Дэнсли хэлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ