Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

Мэндчилгээ

Он шилжиж буй энэ цаг мөчид Монгол түмэн болон илч гэрлийн эзэд болсон эрчим хүчний салбарынхаа нийт  хамт олон,  үе үеийн ахмад буурлууд та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье.

Улиран одож буй 2019 он эрчим хүчний салбарын хамт олны хувьд  өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны хэрэглээг найдвартай хангах, ард иргэдээ ая тухтай байлгах эрхэм бөгөөд хариуцлагатай  үүргээ нэр төртэй биелүүлсэн ололт,  амжилт дүүрэн жил байлаа.

Манай салбарын хамт олон сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулж, нийслэлийн агаарын бохирдлыг эрс бууруулж чадсан он байлаа. Мөн 42.000 айл өрхөд цахилгаан халаагуур хэрэглэх техникийн боломжийг бүрдүүлж өглөө. Үр дүнд нь энхрий бяцхан үрс маань эрүүл энх өсөн торних орчин бүрдэх юм.

Жил тутам 60-80 МВт-аар өсч буй цахилгааны хэрэглээг хангах үүднээс “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөл, “ДЦС-4” ТӨХК-ийн эхний 2 турбингенераторын 50 МВт-ын ажил хийгдлээ.

Мөн “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 35 МВт,  “Дорнодын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийн ажлууд амжилттай  хэрэгжиж  эхлээд  байна.

Монгол улсад анхны болох 330 кВ-ын Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтад орсноор Оюутолгой, Цагаан суварга, Тавантолгой болон өмнийн бүсийн бусад уул уурхайн орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэж  байна.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд  нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, УИХ- аар батлуулснаар тусгай зөвшөөрлийн замбараагүй олголтод цэг тавьж,  хэрэглэгчдэд очих үнийн дарамтыг багасгах хууль, эрх зүйн боломжийг нээж өглөө.

2019 оныг бид “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарлаж, олон ажлыг хийлээ. Үүний нэг болох системийн тогтвортой байдал, найдвартай ажиллагааг эрс сайжруулах “WAM” системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн явдал байлаа.

Ирэх 2020 онд Эрдэнбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын газар шорооны ажил эхэлж, Улаанбаатар хотод 100 МВт-ын батарей хуримтлуурын станц баригдаж эхэлнэ. Энэ төслүүд хэрэгжсэнээр системийн тогтвортой, найдвартай  ажиллагаа дээшилж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих боломж бүрдэх юм.

Айлчлан ирж буй 2020 онд Төр түвшин байж, түмэн олон минь амгалан оршиж, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Эх орны маань гал голомт болсон эрчим хүчний салбарын ажил үйлс өөдрөг байх болтугай!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, 

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД                                 Цэрэнпилийн ДАВААСҮРЭН      

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж