Лампард болон Жерардын багууд дерби тоглолтууддаа хожлоо

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

Лампард болон Жерардын багууд дерби тоглолтууддаа хожлоо

Лампард болон Жерардын багууд дерби тоглолтууддаа хожлоо

Хөлбөмбөгийн ертөнцөд урд шөнө томоохон дербинүүд болж өнгөрлөө.

Хамгийн эхний тоглолт  улс төр, шашин шүтлэг, нийгмийн гарал угсаагаараа ялгардаг “Old Firm” буюу Глазко хотын дерби Селтик болон Рэйнжэрс багуудын хооронд болов. 1888 оноос эхлэлтэй уг дерби тоглолтын энэ удаагийн ялагчаар Стивен Жерардын Рэйнжэрс клуб тодорлоо.

Тоглолтын эхний гоолыг Рэйнжэрс клубээс Райн Кент 36 дах минутад оруулсан ч удалгүй тэнцээний гоолыг 42 дах минутад Селтикийн Одсоннэ Эдоуард оруулсан юм. Гэвч хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Рэйнжэрс клубын Хорват  хамгаалагч Никола Катич хожлын гоолыг оруулан багаа ялалтад хөтөллөө.

Мөн тоглолтын 90+6 минутад Рэйнжэрс клубын довтлогч Алфредо Морелос зүй бус үйлдэл гаргаснаар улаан хуудас аван тоглолтыг чөлөөлөв. Шотландын дээд лигийг Селтик клуб 52 оноотой тэргүүлж байгаа бол Рэйнжэрс клуб нэг тоглолт дутуу 50 оноотой удаалж байна.

Үүний дараа Лондонгийн дерби Арсенал-Челси багуудын хооронд болов. Улаан, цэнхэр өнгийн тулаанд Франк Лампардын Челси илүүрхэв. Тоглолтын нэгдүгээр үе эхлээд удаагүй байхад Арсенал клубын Габон довтлогч Обамеянг эхний гоолыг оруулан талбайн эзэд эхний 45 минутыг эзэгнэсэн ч хоёрдугаар үеийн 83 болон 87 дах минутад Челси клубээс Жоржиньо, Тамми Абрахам нар гоолдож, гайхалтай эргэн ирэлтийг бүтээсэн. Ийнхүү Челси клуб хожсоноор дөрөвдүгээр байраа хадгалсан бол Арсенал клуб 12-р байрандаа үлдлээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж