БНХАУ эмч нараа хамгаалах хууль баталлаа | News.MN

БНХАУ эмч нараа хамгаалах хууль баталлаа

БНХАУ эмч нараа хамгаалах хууль баталлаа

БНХАУ эмч нараа хамгаалах хууль баталлаа

Бээжингийн нэгэн эмнэлэгт эмэгтэй эмч хутгалуулж нас барсан хэргээс хэдхэн хоногийн дараа БНХАУ эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг хүчирхийллээс хамгаалах тухай хуулийг ийнхүү баталлаа.

Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хувийн аюулгүй байдалд халдах, аюул учруулж, заналхийлэхийг хориглосон энэ хууль ирэх зургадугаар сарын нэгнээс бүрэн төгөлдөр хэрэгжиж эхэлнэ гэв.
Бээжингийн иргэний тээврийн ерөнхий эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ажилладаг Яан Вэн арванхоёрдугаар сарын 24-нд өвчтөнтэй нь холбоотой гэх эрд хутгалуулж нас баржээ. Энэхүү хэрэг нь Хятадад эмч, эрүүл мэндийн ажилтнууд амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа анхны тохиолдол биш гэнэ. Жишээ нь 2018 онд л гэхэд 12 эмч хүчирхийлэлд өртөж, хоёр эмч нас баржээ. Мөн Диншиан Юаний "Эмч нар нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалж байна. Харин эмч нарыг хэн хамгаалах вэ?" гарчигтай судалгааны тайлангаас үзэхэд эмч, эрүүл мэндийн ажилтнуудын 85 хувь нь ажлын байран дээрээ хүчирхийлэлд өртдөг гэсэн байна.
Шинэ хуулинд эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хувийн аюулгүй байдалд халдах, аюул учруулж заналхийлсэн хувь хүн болон байгууллагуудад захиргааны хариуцлага тооцон хорих болон торгох ял оногдуулах заалт багтжээ.
Эмч нар ийнхүү халдлагад өртөх олон шалтгаан байгаагийн нэг жишээ нь бага санхүүжилт эмч, өвчтөний харилцаанд сөргөөр нөлөөлж, үүнийг нь хэвлэл мэдээллээр сөрөг, ташаа мэдээлэл болгон бага орлоготой гэр бүлд өндөр төлбөр ноогдуулдаг гэх мэтээр мэдээлдэгтэй холбоотой гэнэ.
Өнгөрөгч аравдугаар сард Ланжөү дэхь эмнэлгийн эмэгтэй эмч хорт хавдартай өвчтөндөө хутгалуулж нас барсан. 2018 оны наймдугаар сард Тианжиний эмч гурван эрд хутгалуулж нас барсан. Мөн хэдхэн сарын өмнө Анхуй мужийн эмч өвчтөнийхөө нөхөртэй маргалдсанаас болж хутгалуулж нас барсан. Улмаар БНХАУ-ын зарим эмнэлгүүд ажилтнууддаа бие хамгаалах арга техникүүдийг зааж эхэлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC.COM
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж