
Шинээр худалдаанд гарч буй Mac Pro нь 12 хүртэлх цөмтэй процессортой, 512GB SSD эсвэл 2ТВ бүхий дөрвөн хатуу дикстэй байх гэнэ. Ирэх сараас эхлэн худалдаалагдах уг компьютерууд үзүүлэлтээсээ хамаарч 2499 ам.доллараас эхлэх ажээ.
Мөн Apple компани iMac компьютерийн сайжруулсан загварыг энэ үеэр танилцуулсан бөгөөд 1199 ам.доллараас эхлэх iMac 21,5 инчийн дэлгэц, 3.06GHz Intel Core i3 процессор, 500GB хатуу дикс, ATI Radeon HD график процессортой болжээ.
Түүнлчэн Apple компаниас шинээр танилцуулсан ээлжит бүтээл нь 999 ам.долларын үнэтэй 27 инч хэмжээтэй LED Cinema Display дэлгэц юм. Mac лэптоп болон десктоп хэрэглэгчдэд зориулсан уг дэлгэц нь өөр дээрээ суурилсан iSight видео камер, микрофон, чанга яригч болон USB 2.0 оролттой гэнэ.
С.Цэлмэг