Этери Тутберизегийн гурван шавь “бага” дэлхийн аваргыг өнгөллөө

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

Этери Тутберизегийн гурван шавь “бага” дэлхийн аваргыг өнгөллөө

Оросын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 26-ны пүрэв гаригт Красноярск хотод эхэлсэн билээ. Энэ удаагийн Оросын УАШТ-ний гол өрсөлдөөн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд явагдаж өнгөрлөө. Олимп, дэлхийн аварга Алина Загитова хэдхэн хоногийн өмнө их спортоосоо түр завсарлага авч буйгаа зарласан нь өрсөлдөөнийг улам нэмсэн юм. Гэвч энэ удаагийн Оросын уран гулгалтын УАШТ өнгөрсөн жилийн дүр зургаар болж өнгөрлөө.  Этери Тутберизегийн гурван шавь хоёр жил дараалан эхний гурван байрнаас буусангүй.

Анна Щербакова, Александра Трусова, Алёна Косторная нар оноогоор хол тасархай тэргүүлж дөрөвдүгээр байрт орсон  Елизавета Туктамышева 204,63 оноо авсан нь эхний гурван байраас даруй 20 гаруй оноогоор дутжээ. Өнгөрсөн жилийн ОХУ-ын  уран гулгалтын УАШТ-д Щербакова алт, Трусова мөнгө, Косторная хүрэл медаль авсан хүртсэн бол энэ жил 15 настай  Щербакова  ОХУ-ын хошой аварга болж, Алёна Косторная өнгөрсөн жилийн  хүрэл медалиа мөнгө болгож, Александра Трусова мөнгөн медалиас  хүрэл рүү буулаа.

Ийнхүү Этери Тутберизегийн 15-16 настай уран гулгалтын гурван дагиныг  зогсоох уран гулгагч одоогоор Орос  улсад байхгүй гэдгийг дэлхий дахинд харууллаа.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж