Путин шинэ жилийн халдлагыг мэдээлсэн Трампад талархал илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

Путин шинэ жилийн халдлагыг мэдээлсэн Трампад талархал илэрхийллээ

Путин шинэ жилийн халдлагыг мэдээлсэн Трампад талархал илэрхийллээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад Оросын газар нутагт үйлдэгдэж болзошгүй террорист үйл ажиллагаануудыг няцаахад нэмэр болсон тагнуулын ажиллагааных нь төлөө ням гараг/2019.12.29/-т утсаар ярин талархлаа илэрхийллээ хэмээн Кремлин мэдээллээ. Тагнуулын мэдээлэл тагнуулын албаар дамжуулагдан ирсэн гэдгээс илүү нарийн мэдээлэл Кремлин одоогоор өгөөгүй байна.

Харин ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шинэ жилийн үеэр Санкт Петербургт болох гэж байсан халдлагын хуйвалдааныг илрүүлсэн талаар шуугилдаж байна. Жишээ нь Тасс мэдээллийн агентлаг "Олноор хороох террорист халдлага төлөвлөж байсан хоёр Орос иргэнийг баривчилсан хэмээн ОХУ-ын тагнуулын газар, ФСБ-ын төлөөлөгч мэдэгдлээ" хэмээн мэдээлжээ.
Өмнө нь хоёр ерөнхийлөгч Сири, цөмийн зэвсэг, хойд Солонгосын талаар олон удаа утсаар ярилцаж байсан ба 2017 оны арванхоёрдугаар сард мөн Санкт Петербургт халдлага болох гэж буй тухай Трамп сэрэмжлүүлж, түүнд нь Путин талархаж, АНУ-ын эсрэг элдэв халдлагын мэдээлэл олдвол хуваалцаж байхаа амлаж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC.COM
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж