Хоккей: АНУ Оросыг хожлоо | News.MN

Хоккей: АНУ Оросыг хожлоо

Хоккей: АНУ Оросыг хожлоо

Хоккей: АНУ Оросыг хожлоо

Хоккейн залуучуудын 44 дэх удаагийн ДАШТ арванхоёдугаар сарын 26-ны өдөр Чех улсын Острава болон Тршинеч  хотуудад эхэлсэн билээ. Тэгвэл өчигдөр В хэсгийн хамгийн сонирхолтой тоглолт АНУ-ОХУ хоёр улсуудын шигшээ багуудын хооронд болж өнгөрлөө.

Тус хоёр баг өнгөрсөн  жилийн Канад улсад зохион байгуулагдсан ДАШТ-ний хагас шигшээд тааран тоглоход 2-1 харьцаатай АНУ ялж байсан бол энэ удаа мөн адил АНУ-ын залуучуудын шигшээ баг 3-1 гэсэн харьцаатай ялалт байгууллаа. Тоглолтын хувьд АНУ-ын шигшээ багаас энэ жил 20 настай  Лос-Анжелос Кингс багийн  Узбекистан  гаралтай Артур Калиев хоёр гоол, Канадын лигийн Петерборов Петес багт тоглодог Николас Робертсон нэг гоол тус тус оруулан багтаа тус хүргэсэн бол ОХУ-ын шигшээ багаас нэр төрийн ганц гоолыг ЦСКА Москва багийн 19 настай Александр Романов оруулжээ.

АНУ-ын шигшээ баг энэхүү тоглолтод ялснаар В хэсгийг 6 оноотой тэргүүлж байна. Харин ОХУ-ын шигшээ баг 3 оноотой араас нь удаалж байна.

Б.МӨНГӨНТАМИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж