ЦЕГ: Залуус согтуудаа байрны дээвэр дээр гарч зодолджээ

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Залуус согтуудаа байрны дээвэр дээр гарч зодолджээ

ЦЕГ: Залуус согтуудаа байрны дээвэр дээр гарч зодолджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 28-29-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт сураггүй алга болсон иргэнийг хайх, өндрөөс үсрэх гэж оролдсон хүнийг аврах, объектын дөрвөн гал түймрийг унтраасан байна.


ОБЕГ: МАЛЧИН АЙЛ РУУ ЯВАХ ЗАМДАА СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ

Тодруулбал,  энэ сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвөөс нийслэл хотод харьяалалтай  36-47 насны гурван хүн Приус-20 загварын суудлын автомашинаар Хэнтий аймгийн Биндэр сумын малчин Ж-ийх руу очих замдаа сураггүй алга болжээ. Машинд хоёр эрэгтэй, нэг эмэгтэй явсан бөгөөд тэднийг  эрэн хайх ажиллагаа өнөөдөр /2019.12.30/ өглөө эхэлсэн байна.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сайн дурын иргэд нийлсэн нийт 20 гаруй хүн эрлийн ажиллагааг үргэлжлүүлж буй.

16-22 НАСНЫ ЗАЛУУС СОГТУУДАА БАЙРНЫ ДЭЭВЭР ДЭЭР ГАРЧ ЗОДОЛДЖЭЭ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны 53 дугаар байрны есөн давхар  орон сууцны байрны дээврээс хоёр  хүн унах гээд байна  гэх дуудлага өчигдөр /2019.12.29/ 22.24 цагт  НОБГ-т иржээ. Алба хаагчид 22:35 цагт очиход тус дүүргийн  гуравдугаар  хорооны 24 дүгээр байранд оршин суугч 22 настай эрэгтэй М, мөн  тус байрны оршин суугч иргэн 16 настай эрэгтэй Б нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ есөн  давхар байрны дээвэр дээр гарч зодолдож  байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ТЦА:ОСЛЫН УЛМААС ДОЛООН  ХҮН ГЭМТЭЖ, ОРОН НУТАГТ НЭГ ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧЭЭ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 631 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 514  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас долоон  хүн гэмтэж бэртэж, орон нутагт нэг хүний амь нас хохирчээ.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл,

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 5
  • Мөргөлдөх хэлбэрээр 1
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 тус, тус хөдөлгөөнд оролцсон байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал,

Өчигдөр /2019.12.29/ 08.30 цагийн орчим Баянхонгор аймаг Өлзийт сумын  хоёрдугаар баг Байнгын хөндий гэх газар асфальтан замд Тоyota prius маркийн автомашин явган зорчигч 47 настай, эрэгтэй Х мөргөж амь насыг хохироосон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан дөрвөн  тохиолдолд бүртгэгдсэн байна.

Иймд жолооч та бүхэн баяр ёслолын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, албан байгууллагаас алба хаагчдын аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаа, таксигаар үйлчлэх зэрэг ажил ,арга хэмжээг дотооддоо зохион байгуулж ажиллахыг ТЦА-аас анхааруулж байна.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж