Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг амжилттай хэрэгжүүлэн, Батлан хамгаалахын сайдын нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг бүрэн гүйцэтгэж, ажил үйлсээрээ манлайлсан тул Батлан хамгаалах салбарын 2019 оны Тэргүүний Цэргийн штабаар шалгарсан байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2020 оныг “Хууль тогтоомж, иргэн-цэргийн харилцааны жил” болгох зорилго дэвшүүлж,
-Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах;
-Төрийн батлан хамгаалах үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх;
-Цэргийн бүртгэл, мэдээлийн санд иргэний оролцоог нэмэгдүүлэх;
-Бүх шатны сургалтын чанарыг сайжруулах;
-Төрийн болон албаны нууцын тухай хууль, мэдээллийн аюулгүй байдлын хэрэгжилтийг хангуулах гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс