Арванхоёрдугаар сард оросууд ямар сайтаар хамгийн их зочлов?

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

Арванхоёрдугаар сард оросууд ямар сайтаар хамгийн их зочлов?

Арванхоёрдугаар сард оросууд ямар сайтаар хамгийн их зочлов?

Өдөр тутмын мэдээллийн, энтертайнмэнт мэдээллийн болон дунд, дээд боловсролын сайт руу оросууд энэ арванхоёрдугаар сард хамгийн ханджээ гэсэн судалгааг Segmento компани хийсэн байна.

Оросын интернэтийн гол хөтөч Рунетийн хэрэглээнд суурилан энэхүү судалгааг хийжээ. Судалгаанд 115 сая хэрэглэгчийн үзүүлэлтийг хамруулжэ.

Өдөр тутмын болон энтертэйнмент хөнгөн чиглэлийн мэдээллийн сайт руу хэрэглэгчид хамгийн их буюу тус бүр 15 хувь хандсан байна. Үүний дараа бүс нутгийн мэдээллийн сайт руу  11 хувь, дунд, дээд боловсролын мэдээллийн сайт руу 10 хувь, барилгын материалын сайт руу найман хувь, дуу, кино, хөгжим, уран зохиол, гэрэл зургийн мэдээллээр дагнасан сайт руу мөн найман хувь ханджээ.

Электрон бараа таваар болон интернэтийн үйлчилгээний талаарх мэдээлэл, янз бүрийн сургалтууд, гадаадад сурах боломж, англи хэлний сайтууд мөн эрэлттэй байсныг Segmento онцоллоо.

Хүйсийн хувьд авч үзвэл өдөр тутмын мэдээллийн сайтыг эрэгтэйчүүдийн 16 хувь, эмэгтэйчүүдийн 13 хувь, гэрийн тавилга, засварын ажлын сайтыг эмэгтэйчүүдийн 13 хувь, эрчүүдийн есөн хувь, компьютерийн программ хангамжийн талаарх мэдээллийг эмэгтэйчүүдийн таван хувь, эрчүүдийн найман хувь, хөгжмийг эмэгтэйчүүдийн дөрвөн хувь, эрчүүдийн долоон хувь нь илүү сонирхжээ.

Харин 20-иос доош насны хүмүүсийн дуу хөгжим, кино, сургалтын сайтууд руу зонхилон хандсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж