Үндсэн Хуулийн Цэцийн даргад “Leхus-570” машин худалдан авах хөрөнгийг Засгийн газраас шийдвэрлэж, Авто баазад үүрэг өгөн шийдүүлсэн нь хариуцлагын асуудлыг хөндөхөөс аргагүйд хүргэж байна гэж өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Г.Уянга нар мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Төр засгийн үйлчилгээний автобаазын дарга Т.Нямдоржоос дараах тодруулгыг хийлээ.
-Засгийн газраас танд үүрэг болгож, Үндсэн хуулийн цэцийн даргад “Leхus-570” машин худалдан авч өгсөн юм уу?
-Засгийн газрын автобааз бол төрийн өндөр албан тушаалтнуудад автотээврийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байгууллага. Монгол төрийн гурван өндөрлөгөөс гадна төрийн өндөр албан тушаалтан 11 хүнд үйлчилдэг. Жишээ нь, УИХ-ын Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн Тамгын газрыг тээврийн үйлчилгээгээр хангадаг.
Үндсэн Хуулийн Цэцийн дарга манайд маш олон удаа санал тавьж байсан. Яагаад гэхээр, Засгийн газрын 184 дүгээр тогтоол байдаг юм. Энэ тогтоолоор бол Үндсэн Хуулийн Цэцийн дарга бол тусгай, техникийн чадвар өндөр машин унах ёстой. Үндсэн хуулийн цэцийн дарга манайд гурав, дөрвөн ч удаа санал тавьсан.
Төрийн өндөр албан тушаалтанд орж байгаа юм, Үндсэн хуулийн цэцийн дарга бол.
-Тэгэхээр Цэцийн даргад шинэ автомашин авч өгсөн нь үнэн хэрэг үү?
-Сая машиныг нь өөрчилж, шинэ тэрэг авч өгсөн. Ганц Үндсэн Хуулийн Цэц ч биш УИХ-ын Байнгын хороодын дарга нарын тэргийг ч сольж өгсөн. Сайд нарын тэргийг ч шат дараалалтай сольж өгч байгаа. Манай бааз улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Өөрсдөө аж ахуйн тооцоонд ажилладаг учраас бааз өөрийнхөө орлогоосоо, нэмэгдэл орлогоосоо машин авч өгдөг.
-Цэцийн даргын шинэ машиныг худалдан авахдаа хөрөнгийг хаанаас гаргасан юм бэ?
-Манай бааз Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг байгууллага. Гэрээнд заагаад өгчихсөн байдаг.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга ч эсвэл Ерөнхий сайдын цуваанд хөдөө явж байгаад жилд нэгээс хоёр машин эвдэрдэг. Ийм тохиолдол хоёр, гурван удаа гарсан. Энэ машинуудын эвдэрлийг бид түргэн шуурхай шинээр сольж өгдөг. Энэ бол манай баазын шинж, техникийн талаасаа.
-Тэгэхээр
Үндсэн Хуулийн Цэцийн даргад сая машин авч өгөхөд төвсөөс нэг ч төгрөг гараагүй ээ. Бааз өөрийнхөө аж ахуйн тооцоонд орсон мөнгөөрөө авч өгсөн. Цаг хугацааны хувьд адилхан болсон юм шиг байна. С.Баярцогт дарга ч үүрэг өгөөгүй.
Үндсэн Хуулийн Цэцийн дарга манайд ирүүлсэн бичгээ Хэрэг эрхлэх газарт ч бас явуулсан юм билээ. Энэ бол улс төрийн ямар нэгэн зорилго агуулсан зүйл байхгүй. Тухайн албан тушаалтны унааг сайжруулж аюулгүй байдлыг хангах үүргээ л биелүүлсэн шүү.
Г.ДАРЬ