Ирэх жилийн төсвөө хэлэлцэнэ
Өнөөдөр Оросын засгийн газар ирэх жилийнхээ төсвийг ярилцаж байна. Түүний үндсийг нефтийн дундаж үнэ нь нэг баррель нь 50 ам.доллар байхаар бодон тооцжээ. Тэр нь улсын сан хөмрөгт орж ирэх нефтийн орлорго буурна гэсэн үг юм. Төсвийн гол зорилтуудын нэг нь нийгмийн амлалтаа биелүүлэх гэхдээ хомсдолд хүргэх байх асуудал болж байна.
Далайн шуурганд гурван хүн хэлмэгдэв
© AP Photo/Shizuo Kambayashi
Энэ шуурганы улирлын 23 дахь шуурга орж ирсэн Японы Хоккайдо аралд гурван хүн энэ гамшгийн улмаас гэмтэж, 6000 хүнд нүүх зөвлөмж өгсөн байна. Төмөр замын хөдөлгөөн, нислэгийн заримыг нь хойшлуулжээ. Мөн 105 бага ба дунд сургуулийн хүчээлийг түр зогсоогоод байна.
Гватемалад Фуэго галт уулын дэлбэрэлт эхэллээ
EPA/ESTEBAN BIBA
Гватемалагийн баруун нутагт орших Фуэго галт уул пүрэв гаригт шилжих шөнө дэлбэрч эхэллээ. Галт уул далайн төвшнөөс дээш 4,8 км-ийн өндөр утаа тоос хаялж байна. Мөн галт уулын халуун хайлмаг өмнө ба ход хэсгээр нь урсаж байгаа гэнэ. Эрх баригчид тэр хэсгээс хүмүүсийг нүүлгэх шаардлагагүй гэж үзлээ. Гэхдээ дунд төвшний шар аюулыг зарлаад байна.
Оросын Алс Дорнодод анхны казино нээгдэв
Өнөөдөр Оросын Приморск хотноо анхны казино нээгдэж байна. Тэр нь Орост зөвшөөрөгдсөн дөрвөн казиногийн нэг болох Tigre de Cristal гэх тоглоомын бүсийн анхны казино нь болж байна. Энэ казиногийн дэд бүтцийг бий болгоход 20 сая долларыг зарцуулаад байгаа бөгөөд бүх цогцолборыг нь бий болгоход 1,7 тэрбум доллар хэрэгтэй. Энэ төвийг байгуулснаар оросул жилдээ найман сая жуулчдыг хүлээн авахаар тооцоолжээ. Тэнд зочид буудлууд, яхта онгоцны клуб , худалдааны төвүүд зэрэг босох ёстой.
ЕХ дүрвэгсдийн асуудлыг ярилцаж байна
Европ Дублины систем гэдгийг шинэчлэх талаар бодох болсон юм. Өнөөдөр ЕХ-ны Гишүүн орнуудын Хууль зүйн сайд нар Дублины системийг хэрхэх талаар шийдвэрээ гаргана . Дублины системийг 1990 онд батлахдаа цагаачдыг оруулсан орон нь тэднийг байрлуулах ёстой гэж заасан байгаа. Гэтэл тэр заалтад нь хил хязгаарын Итали, Гре, Унгар нэрвэгдэж болох талтай. Дүрвэгсэд Германыг голчлон зорьж байгаа билээ.
Үр тарианы зах зээлийн дүгнэлтээ НҮБ хийнэ
FAO гэж нэрлэгдсэн НҮБ-ын Хүнсний байгууллага үр тарианы зах зээлийн дүгнэлтээ гаргах юм. Өнгөрсөн наймдугаар сард хүнсний үнэ эрс унах үеэр үр тарианы үнийн индекс долоон хувиар буусан юм. Үндсэн шалтгаан нь нефтийн үнэ Хятадын эдийн засгийн байдал болсон юм.
Ципраст итгэл хүлээлгэв
Алексис Ципрас
Фото: Alkis Konstantinidis / Reuters
Дахин сонгогдсон Грекийн парламент Алексис Ципрасын Засгиын газарт итгэл үзүүлэв. Засгийн газрын 300 депутатын 155 нь дэмжлээ. Тэд бүгд еранхий сайдын эрх баригч эвслийн депутатууд бөгөөд сөрөг хүчин 100 хувь тэдний эсрэг санал өгчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР