BTS К-Попын хамгийн баян хамтлаг

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

BTS К-Попын хамгийн баян хамтлаг

BTS К-Попын хамгийн баян хамтлаг

К-Поп бол өнөө цагийн дэлхийн хамгийн үсрэнгүй хөгжиж буй урлагийн төрөл билээ. Тэгвэл Time сэтгүүл Өмнөд Солонгосын хамгийн баян К-Поп хамтлагуудыг шалгаруулжээ. Солонгосын дөрвөн том энтертайнмэнт компани нийлээд Youtube сайтын хандалтаасаа л гэхэд жилдээ нэг тэрбум ам.долларын ашиг олдог бол BTS хамтлаг жил болгон 3,6 тэрбум ам.долларын мөнгөний урсгалыг эх орондоо оруулж ирдэг байна. Ингээд уг жагсаалтыг танилцуулья.

  1. BTS

BTS хамтлаг одоогоор К-Попын оргил дээр байна. Jin, Jimin, J-Hope, Jungkook, Suga, Rm болон V гэх долоон залуугийн нэгдэл болсон уг хамтлаг Fake Love, Idol хамгийн сүүлд Boy with Luv зэрэг дуунуудаараа дэлхийг байлдан дагуулж байна. Тэдний Map of the Soul: Persona цомог Өмнөд Солонгос улсад нээлтээ хийсэн эхний сардаа 3 сая гаруй хувь борлогджээ. Үүнээс гадна Love Yourself гэх дэлхийгээр хийсэн аялан тоглолт нь зөвхөн тасалбараасаа 71,7 сая ам.долларын ашиг олжээ.

  1. Twice

2015 онд JYP Entertainment компаний байгуулсан Twice хамтлаг удааллаа. Тус хамтлагийн хувьд өөрсдийн гаргасан дуу, цомгоос гадна хувцас загвар, онлайн тоглоом, хоол, зээлийн картны зэрэг 30 гаруй төрлийн реклам зар сурталчилгаанаас ихээхэн ашиг олжээ.

  1. Blackpink

К-Попыг дэлхий дахинд алдаршуулж байгаа хамтлагийн нэг яахын аргагүй Blackpink билээ. Ердөө 15 дуу болон 7 клиптэй ч өөрсдийн цомог болон концертоороо чамлахааргүй ашгийг олжээ. Тэдний хамгийн сүүлд гаргасан Kill This Love цомог Хятад улсад нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 350 мянган хувь , Өмнөд Солонгос улсад 8 хоногийн дотор 250 мянгаг хувь тус тус худалдаалагджээ. Тэд мөн Япон улсад алдартай төдийгүй Samsung, Louis Vuitton, Dior Beauty зэрэг дэлхийн топ компаниудын нүүр царай болдог билээ.

  1. TVXQ

2000 оны эхээр ид гарч ирсэн тус хамтлаг нь 10 жилийн хугацаанд 10 сая гаруй хувь CD борлуулж Япон улсад аялан тоглохдоо 1 сая тасалбар борлуулжээ. Мөн Япон улсад хамгийн их гадаад CD худалдаасан хамтлаг болжээ.

  1. EXO

Анхны цомог XOXO нь нэг сая гаруй , сүүлийн цомог Dont Mess Up My Tempo нь 1,1 сая гаруй урьдчилсан захиалга авч чадсан EXO хамтлаг топ-5 хамтлагийн нэгээр шалгарлаа. 2018 онд зохион байгуулсан ElyXion[dot] тоглолтоороо 1,15 сая гаруй тасалбар борлуулжээ. Тэд мөн Samsung, Nature Republic, Star Wars зэрэг брэндүүдийн нүүр царай юм.

  1. Seventeen
  2. Wanna One
  3. Red Velvet
  4. Got7 зэрэг хамтлагууд тус тус багтжээ.

ЭХ СУРВАЛЖ:EONLINE.COM

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
103
ЗөвЗөв
31
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж