Өвлийн солилцооны цонхоор багаа солих магадлалтай тоглогчид

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

Өвлийн солилцооны цонхоор багаа солих магадлалтай тоглогчид

Өвлийн солилцооны цонхоор багаа солих магадлалтай тоглогчид

Дэлхийн хөлбөмбөгийн өвлийн солилцоо наймааны цонх албан ёсоор нэгдүгээр сарын 1-нээс нээгдэнэ. УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбоо энэ жилээс эхлэн багуудад өвлийн наймааны цонхоор авсан тоглогчоо Ав.лиг болон Европа лигт тоглуулахыг зөвшөөрсөн нь багуудын өрсөлдөөнийг нэмэх нь гарцаагүй болоод байна. Одоогоор энэ жилийн Ав.лигт гэнэтийн бэлэг барьсан Австрийн Салзбург багийн Такуми Минамино Английн Ливерпүүл клуб руу, Эрлин Хааланд Германы Боруссиа Дортмунд клуб руу, Хи Чан Хван Английн Волфсбург баг руу явж өвлийн наймааны салхийг хагалаад байна. Тэгвэл бид та бүхэнд удахгүй эхлэх өвлийн солилцоо наймааны цонхоор багаа солих магадлалтай тамирчдыг танилцуулья. 

  • ЖАЙДОН САНЧО (Англи, Боруссиа Дортмунд):

-Энэ жил 19 настай Англи жигүүрийн тоглогчийн төлөө олон баг хөөцөлдөж байна. Шинэ улирал эхэлснээс хойш 24 тоглолтонд 12 гоол оруулж, 10 гоолын дамжуулалт өгөн гангарч байгаа залуугийн төлөө Английн Челси, Манчестер Юнайтед, Ливерпүүл, Манчестер Сити зэрэг хөөцөлдөж байна. Түүний зах зээлийн үнэ 120 сая евро.

  • КРИСТИАН ЭРИКСЕН (Дани, Тоттенхэм Хотспур):

-Английн Тоттенхам болон Данийн шигшээ багийн уураг тархи болсон тоглогчийн төлөө Испаний Реал Мадрид клуб эрчимтэй хөөцөлдөж байгаа билээ. Тэгвэл энэ өвлийн цонхоор Зинедин Зидан түүнийг Мадридад газардуулахын төлөө харамгүй мөнгө цацна.

  • МАРК-АНДРЭ ТЭР ШТЕГЕН (Герман, Барселона):

-Барселона клубын үндсэн хаалгач энэ өвөл ихээхэн эрэлттэй байх болно. Түүний араас хаалгачийн асуудалтай байгаа Баейрн Мюнхэн, Ювентус, Парис Сэйн-Жермэн зэрэг топ багууд хөөцөлдөж байна. – Лука Модрич (Хорват, Реал Мадрид) 2018 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лука Модрич Зиданы энэ жилийн төлөвлөгөөнд багтаагүй бололтой. Энэ жил 33 настай Хорват эрийг Кристиан Эриксенээр орлуулах бодолтой байна. Түүнийг Италийн Интер Милан болон Ювентус клубууд сонирхож байна.

  •  ПОЛ ПОГБА (Франц, Манчестер Юнайтэд):

-Жил болгоны солилцоо наймааны цонхоор багаа солих магадлалтай байдаг Погба энэ жил гэмтлийн улмаас хангалттай тоглож чадахгүй байгаа. Тэгвэл Италийн Ювентус , Испаний Реал Мадрид клубууд түүний гэмтлийг үл харгалзан багтаа элсүүлэх санаатай байна.

  • ГАРЕТ БЭЙЛ (Уэльс, Реал Мадрид):

-Өдгөө 30 настай “цахилгаан” Бэйлийн нарлаг Испани улс дах замнал удахгүй өндөрлөж магадгүй байдалд байна. Өнгөрсөн зун л Зиданы төлөвлөгөөнд багтаагүй гэдгээ мэдсэн Уэльс жигүүрийг энэ удаа хуучин баг нь болох Тоттенхэм Хотспур баг авах гол фаворитоор тодроод буй. Тоттенхэм клуб түүнийг Кристиан Эриксенээр солих хүсэлтэй байгаа бол Манчестер Юнайтэд Пол Погбаг дээр мөнгө нэмж авах хүсэлтэй байна.

  •  ИСКО ( Испани, Реал Мадрид):

-Реал Мадрид клуб бүрэн утгаараа шинэчлэл хийхийг хүсэж байна. Үүний эхлэл болгож Испани хагас хамгаалагч Иског багаасаа явуулахаар шийджээ. Түүний хойноос хамгийн идэвхитэй хөөцөлдөж буй багаар Челси тодроод байна. Иско болон түүний гэр бүлийн Лондон хотоор зугаалж байгаа зураг цахим орчинд тарсан байна.

  • КАЛИДУ КУЛИБАЛИ ( Сенегал, Наполи):

-Төвийн хамгаалалтын шугамандаа асуудалтай байгаа багуудын ганц хүсэмжит тоглогчоор өдгөө 28 настай Кулибали тодроод байна. Түүний араас Английн Манчестер Юнайтэд, Челси, Ливерпүүл, Арсенал Тоттенхам зэрэг хөрөнгө чинээтэй багууд хөөцөлдөж байна. Дэлхийн элит хамгаалагчдын нэг болсон гэдгээ баталсан түүний үнэ 150 сая евро байна.

  •  ОЛИВЬЕР ЖИРУ ( Франц, Челси):

-Франк Лампардын шинэ эрин үеийн Челси клубын сэлгээнд ч багтахгүй Франц довтлогчийг Италийн Интер Милан клуб, Ювентус, Шотландын Рэйнжэрс клубууд сонирхож байна.

  • РИЧАРЛИСОН ( Бразил, Эвэртон):

-Английн Примьер лигийн үзүүштэй тоглогчдын нэг Бразил довтлогч Ричарлисоныг Манчестер Юнайтэд сонирхож байна. Саяхан өөрсдийн номер нэг бай байсан Эрлин Хааландыг Дортмундад алдсан Юнайтэд Ричарлисоныг авахад гайхах зүйл үгүй.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж