Барилга, хот байгуулалтын яамнаас нэгдсэн дэд бүтцийн ажлуудыг шат дараатай хийж байгаа юм. Тус яамнаас “Дэд бүтэц” төслийг хэрэгжүүлж, инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний нийт 16 багц ажлыг бүрэн дуусгаад байгаа аж. Тухайлбал, “Буянт-Ухаа” хорооллын цэвэр бохир шугам сүлжээ, усан сан, цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил, цахилгаан хангамжийн барилга байгууламж шугам сүлжээний ажил, “Баянголын ам”-ны орон сууцны хорооллын цахилгаан дулаан хангамжийн барилга байгууламж шугам сүлжээ, “Солонго” хорооллын цэвэр бохир усан хангамжийн инженерийн шугам сүлжээ, “Ирээдүй” цогцолбор хорооллын цэвэр бохир усан хангамжийн барилга байгууламж инженерийн шугам сүлжээ, “Яармаг” хорооллын цэвэр бохир усан хангамжийн барилга байгууламж инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамжийн шугам сүлжээний ажлыг янзалж дуусгажээ.
Г.ТУУЛ