"Бид шинэ хүнээ тосох гэж цаг тоолдог" | News.MN

"Бид шинэ хүнээ тосох гэж цаг тоолдог"

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

"Бид шинэ хүнээ тосох гэж цаг тоолдог"

"Бид шинэ хүнээ тосох гэж цаг тоолдог"

Хоёр он солигдох мөчид гэртээ бус ажил дээрээ “Хишиг өдөр”-тэй байдаг хүмүүс бол эмч, цагдаа, Онцгой байдлын аврагч нар. Тэдний хувьд баярын өдөр ажлаа хийх нь баярлаж буйгаас ялгаагүй аж. Учир нь тэд хүн ардынхаа айх аюулгүй, амгалан тайван, эрүүл саруул байхад баярладаг. Ийм л байх гэж тангараг өргөдөг. Тиймээс баярын өдөр “хишиг өдөр”-тэй байх гэдэг тэдний хувьд асуудал биш. Харин ч ажилдаа санаа зовоод гэртээ тогтож сууж чаддаггүй талаар ярьж байна.

-Он солигдох шөнө “Хишиг өдөр” таарахад ямар байдаг, яаж баярладаг вэ?

-Гэрийнхэн нь хэр ойлгодог вэ?

-Шинэ жил өөрийн тань хувьд ямар баяр вэ?

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах 10-р ангийн салаан захирагчийн туслах, ахлах ахлагч Д.ГАНЗОРИГ:

-Баярын өдөр ээлжинд хонох нь бидний ажлын онцлог. Он солигдох мөчид хамт олонтойгоо байх сайхан. Ерөнхийлөгч үгээ хэлэх мөчид бид сүүгээ бариад л босно шүү дээ. Нэг удаа Ерөнхийлөгч үг хэлээд бид цагаа тоолоод яг он солигдох мөчид хонх дуугараад галын дуудлагад гарч байсан. Бид Монгол улсын төлөө зүтгэж, үүрэг гүйцэтгэж байгаа учраас ард түмэн шинэ оноо амгалан тайван, ямар нэгэн гамшиг, осолгүй, гэр бүлээрээ аз жаргалаар дүүрэн угтаасай л гэж хүсдэг. Би Онцгой байдлын хэлтэст 17 жил ажиллаж байна. Энэ газар бол миний хоёрдахь гэр. Тиймээс ажил дээрээ шинэ оноо угтсан ч надад гэртээ л байгаа юм шиг санагддаг. Сүүлдээ ээлжгүй байсан ч ажлаараа орж ирмээр санагддаг. Заримдаа гэр бүлээрээ талбай гараад баярлачихаад замаараа ажил руугаа хүрээд ирдэг. Манайхан яаж байгаа, хэр хонож байгаа бол гээд бодогдоод гэртээ тогтож сууж чаддаггүй болчихдог. Гэрийнхэн маань биднийг сайн ойлгодог.

Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, дэслэгч Д.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Бид ард түмэн, улс орныхоо төлөө тангараг өргөсөн юм чинь баярын өдөр ажиллахаас өөр аргагүй. Он солигдох орой талбай дээр шоу, концерт болохтой холбогдуулаад их ачаалалтай хонодог. Цагдаагийн алба хаагчид ер нь баярлаж чаддаггүй. Баярын өдрүүдээр нийт бүрэлдэхүүнээрээ ажилладаг. Шөнийн гурван цаг хүртэл ачаалалтай ихтэй. Нэг мэдэхэд он солигдчихсон байдаг. Маргааш нь тэгээд ажлаа бууж, гэртээ очоод үр хүүдүүдтэйгээ баярлана даа. Ар гэрийнхэн маань биднийг сайн ойлгодог. Анхандаа залуу хосууд юм чинь хамт баярлах гээд хань маань дурамжхан хүлээж авдаг байсан үе бий. Одоо бол ойлгохгүй гээд яах вэ дээ, бидний ажил.Ард иргэдээ түгжрэлгүй, осол авааргүй, аюулгүй зорчуулах нь бидний үүрэг. Монголчууд маань нэг үеэ бодвол ухамсартай болжээ. Архи уусан үедээ дуудлагын жолооч дуудчихдаг соёлтой болсон байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр зөрчилтэй жолоочид бас байна. Шинэ жил бол муу бүхнээ ардаа үлдээгээд бүхнийг шинээр эхэлж болох сайхан баяр.

Өргөө амаржих газрын эх баригч М.ПҮРЭВХАТАН:

-Би эх баригчаар 20-иод жил ажиллаж байна. Он солигдох шөнө “Хишиг өдөр”-тэй үе зөндөө таарч байлаа. Ачаалал ихтэй л өнгөрдөг. Шөнийн яг 00:00 гэхэд төрөх эхчүүд байна. Хүмүүс он солигдоход шампанскаа буудуулах гээд цагийн зүү тоолдог бол бид шинэ хүнээ хүлээж авах гээд тоолно шүү дээ. Одоо бол төрөлт харьцангуй их болсон. Шөнөдөө дунджаар хориод эх төрнө. Тэгээд л эсэн мэнд, эрүүл саруул төрүүлсний дараа сэтгэл амраад, тайвшраад л явчихдаг. Ар гэр нь баярлаж, тэдний баярласан царайг хараад бид ч шинэ оноо тэмдэглэсэн юм шиг сэтгэл дүүрчихдэг. Маргааш нь оны эхний өдөр Монгол улсад төчнөөн иргэн шинээр мэндэллээ гээд зарлахад үнэхээр сайхан санагддаг. Дөнгөж төрсөн хүүхдийн цангинасан хоолой бидэнд их дотно байдаг. Амьдралын утга учир бол хүүхэд. Хүүхэд айл бүрт аз жаргал авч ирдэг. Бидний уриа бол айл бүрт аз жаргал бэлгэлэх шүү дээ. Он солигдох мөчид төрсөн хүүхдүүд ихэвчлэн шинэ жил, шинэ баяр гэсэн нэртэй байдаг. Гэрийнхэн маань ажлыг маань ойлгож, тусалж дэмждэг. Би гурван хүүхэдтэй. Бага охин маань ээж шигээ эмч болно гэдэг. Шинэ жилийн баяр бол сэтгэл гэгэлзүүлсэн, дурсамж дүүрэн баяр. Монголчууд маань шинэ ондоо эрүүл энх байж, аз жаргалаар дүүрэн байх болтугай гэсэн ерөөл өргөе!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-30 202.21.109.47

Gatsdqa pasdaa bol hud shuu yaj heden tsqaas hiichiye gsn glguud l bdag

Avatar

монгол 2019-12-30 192.82.76.101

Энэ хүн юү гэж бичсэн байна вэ? Киррил бичиг мэддэггүй юм уу? Та латынь бичиг мэддэггүй хүн байна шүү дээ. Ер нь латынь бичиг хицүү бичиг. Зүгээр л кириллээр бичээч дээ. Тэгэхгүй төвөгшөөгөөд таны бичсэнийг хүмүүс уншихгүй, алгасаад өнгөрчихөж байна шүү.

Avatar

Гүний Уурхайчин 2019-12-30 202.126.89.96

Уурхайчид бид мөн л Эх орныхоо эдийн засгийг зогсолтгүй явуулж байх ёстой болхоор бүх л баяраар уурхайн талбартаа ажиллаж байдаг даа. 3 настай хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж үзээгүй л явна. Гэхдээ Цагдаа, Эмнэлэг, Онцгой Байдал, Батлан Хамгаалах, Эрчим Хүч, Тээврийн салбарынхаа ах, эгч, дүүсээрээ үнэхээр бахархаж явдаг шүү!!! THANK YOU ALL FOR YOUR SERVICES TO OUR COUNTRY!!!

Avatar

Зочин 2019-12-30 203.91.116.235

Hichid 24 tsagiin tursh hilee hamgaaldgiig mongol hun bur sanadag bh heregtei'

Avatar

Монгол 2019-12-30 192.82.76.101

Хичид гэж юү вэ?

Avatar

Монгол хүн 2019-12-30 202.21.100.210

За дандаа өрөөсгөл харалган байх юм энэ сэтгүүлч нар. Мэдлэг оюуны цараа муутай юм даа. 24 цаг тасралтгүй ажилладаг олон салбар бий шүү дээ. Эрчим хүч, төмөр зам, үүрэн холбоо, хил хамгаалах …… гэх мэт.

Avatar

Монгол 2019-12-30 192.82.76.101

Тийм ээ. Гэхдээ сэтгүүлч сурвалжилсан газрынхаа тухай л бичсэн байна. Харин хэл найруулгадаа сайн хянамгай байгууштай.

Avatar

zochin 2019-12-30 122.201.23.84

Хүмүүсийг баярлаж байхад эрчим хүчний салбарынхан байнга хишигтэй өдөртэй байда. Харин ч энэ салбарын хүмүүс даруухан, бид ингэж ажилладаг гэж өөрсдийгөө рекламдаад байдаггүй юм. Цахилгаа, дулааны эрчим хүчгүйгээр монгол улс өвлийг давах уу

Avatar

Зочин 2019-12-30 150.129.143.23

tognii mongo toloh bolhor hulgaich nohoi shig l taslad zugtdag lalruud daa. Tgd butsaagad zalga geher monter alga ntr. Gichi shig neg operatortoi nogoodoh n unen baliar aashtai avgai shaas. Hogiin buduuleg hodoonii golognud ajildag gazar bj yun eelj meelj hutsatsagaaa. chadahgui bol gadaa olsoj uh novshnud aa.

Avatar

Монгол 2019-12-30 192.82.76.101

Того ний монго, хүлгийн нохор гэх мэт бөөн алдаа. Зүгээр л кириллээр бичээч дээ. .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж