Хөрөнгө оруулагчид алт руу хошуурч байна

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчид алт руу хошуурч байна

Хөрөнгө оруулагчид алт руу хошуурч байна

Энэ сарын 27-ны өдрийн байдлаар, нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 130,066.74 төгрөг байлаа. Төв банк оны эхний арван сарын байдлаар нийтдээ 12.9 тонн алт худалдан авсан байна. Энэ дүн нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 4.83 тонн буюу 27%-иар буурсан үзүүлэлт аж. Гэхдээ сарын дүнг тусад нь авч үзвэл, өнгөрсөн аравдугаар сард алт худалдан авалт 1.73 тоннд хүрсэн нь өмнөх есдүгээр сартай (1.43 тонн) харьцуулахад Төв банкны алт худалдан авалт 21.3%-иар өссөн дүнтэй гарчээ.

Монголбанк өнгөрсөн есдүгээр сард 11.2 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 14.3 тонн үнэт металл худалдан авснаас 3.1 тонноор бага буюу 22%-иар буурсан үзүүлэлт аж.

Төв банк мөн сард 1.4 тонн үнэт металл худалдан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31.4 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 104 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.1 тонн үнэт металл худалдан авч байснаас 694 кг-аар буурсан үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн зургадугаар сард алтны ханшийн өсөлт үргэлжилж, 1400 ам.доллар даван, сүүлийн зургаан жилийн дээд цэгт хүрсэн билээ. Тус онд Төв банк 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч, энэ эх үүсвэрээс жил бүр 700-800 сая ам.доллараар Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлсэн байна.

Дэлхийн зах зээл дээр:

Дэлхийн зах зээл дээрх алтны үнийг Лондоны алтны зах зээл дээрх үнээр тогтоодог. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар алтны үнэ нэг унц нь 1513 ам.доллартай (нэг тонн нь 48.6 сая доллар) тэнцэж байв.

“South China Morning Post”-д мэдээлснээр, дэлхийн алтны үнэ 2019 онд 15 хувиар өсөж, сүүлийн есөн жилийн хугацаан дах хамгийн өндөр өсөлт үзүүлжээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр нэг унци алтны үнэ 1480 ам.доллар давсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.4 хувиар их гэсэн үг аж. 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар, унц алтны үнэ 1474.70 ам.доллар байв.

Энэ онд алтны үнэ өсөхөд Европод Брекситийг тойрсон геополитикийн тодорхойгүй байдал, түүнчлэн АНУ, БНХАУ-ын худалдааны дайны улмаас дэлхийн улс орнууд бодлогын хүүгээ бууруулсан нь голлох нөлөө үзүүлжээ. Улс төрийн тодорхойгүй нөхцөл байдлын улмаас хямрал үүсэх вий гэсэн болгоомжлол бий болж, хөрөнгө оруулагчид алт ихээр худалдан авчээ. Энэ чиг хандлага ирэх онд ч үргэлжилнэ гэж шинжээчид үзэж буй аж.

Хонгконгийн алтны зах зээлийн мэргэжилтэн Жаспер Логийн тооцоолсноор, ирэх 2020 онд алтны үнэ 15-20 хувиар өсөж, унци нь 1580-1774 ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Нэмж өгүүлэхэд,

Монголбанкинд 1999 онд 99 үйлдвэрээс 10,902.4 кг, 2001 онд 117 үйлдвэрээс 13,760.03 кг, 2005 онд 133 үйлдвэрээс 15,232.9 кг алт худалдан авч байжээ. Хэдийгээр жил болгон алт худалдан авалт нэмэгдэж байсан ч 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль” үйлчилж эхэлснээр 2006 онд 130 үйлдвэрээс 9,024.4 кг, 2010 онд 106 үйлдвэрээс 2,116.6 кг алт худалдан авсан нь алт олборлогчид алтаа тушаах нь эрс багассантай холбоотой аж.

Үүнтэй уялдуулан 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль”-ийг хүчингүй болгон “Ашигт малтмалын тухай” хуульд өөрчлөлт оруулан Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-ээс 5 хүртэл хувьтай тэнцүү байхаар болгож байжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж